Нийтлэгдсэн: Mon, Sep 3rd, 2018

Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй

S-5

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ээлжит “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Уул уурхайн салбарын эхний 7 сарын мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар болон яамны газар хэлтсийн дарга нар оролцов. 2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибденийбаяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 40.6 мян.тн хайлуур жоншны баяжмал, 46.8 мян.тн цайрын баяжмал, 3.9 сая баррель газрын тос, 8.4 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 9.7 (1.3%) мян.тн, алт 236.9 (2.6%) кг, хайлуур жоншны баяжмал 11.7 (40.5%) мян.тн, цайрын баяжмал 0.8 (1.7%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 1.1 (3.8%) сая тн, молибдены баяжмал 159.4 (4.9%) тн, төмрийн хүдрийн баяжмал 34.3 (2.0%) мян.тн, газрын тос 473.7 (10.7%) мян.бар, катодын зэс 324.4 (3.7%) тн-оор тус тус буурсан байна.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

– “Оюутолгой” төслийг зарим хүмүүс зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн. Энэ төслийг зогсоох шаардлагатай юу?

-“Оюутолгой” төсөл бол Монголын төсөл. Том ч төсөл. Энэ уурхайн үйл ажиллагааг зогсоож тасалдуулах ёсгүй. Ялангуяа Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг зогсоохгүй. “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг олон улсын зах зээлд гаргах ажил эрчимжиж байгаа энэ үед өмнө нь хэрэгжүүлж байсан том төслөө зогсооно гэдэг бол байж  болохгүй зүйл.  Мэдээж, засч, залруулах зүйл байгаа. Үүнийг үгүйсгэгүй. Гэхдээ үүнийг УИХ-аас гарсан ажлын хэсэг шалгаж, намрын чуулганаар хэлэлцэх байх. Засгийн газар болон УУХҮ-ийн яамны зүгээс энэ төслийг үргэлжлүүлээд явна.

-“Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, санхүүгийн баримт гүйлгээг битүүмжилсэн, дарга нарыг нь гадагш гарахыг хорьсон гэх мэдээлэл гараад байгаа. Энэ  үнэн үү?

-“Эрдэнэт” үйлдвэрийн өр төлбөрийн асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна.Одоогийн байдлаар тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн таны асуусан шиг “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй.

-“Эрдэнэс Тавантолгой”  компанийг яамны харьяанд авсан нь  ямар учиртай юм бэ?

-“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн эрх үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн эрх үүргийг төлөөлж, ийм шийдвэр гаргасан. УИХ-ын 73-р тогтоолын дагуу ажлууд үе шаттайгаар хийгдэж байгаа ажил. Компанийн засаглал олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах стандартын шаардлага хангасан байх ёстой. Энэ шаардлагын дагуу л олон улсын стандарт, хууль эрх зүй, санхүүгийн талаас нь бие даасан байдлыг бий болгохоор ажиллаж байна.

-ОХУ, Хятадын талаас Монгол Улсаар хийн хоолойг дамжин өнгөрүүлэхээр болсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ хэр бодит үнэний ортой мэдээлэл вэ?

-Хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх нь эдийн засгийн хувьд ч үр ашигтай гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх.  Хамгийн наад захын жишээ гэхэд агаарын бохирдол багасахад нөлөөлнө. ШХАБ-ын уулзалтаар ОХУ-ын талаас эдийн засгийн талаас нь судлах чиглэл ирсний дагуу Монголоор дамжуулах асуудлыг ярих байх. Энэ асуудлыг ҮАБЗ-өөр ярьж шийдвэр гарах байх.

-Иргэд “Эрдэнэс Тавантолгой” хувьцааныхаа ашгийг хэзээ хүртэх вэ?

-Хувьцааны үр шимийг хүртэх хугацаа удахгүй ирнэ.

Эх сурвалж: Chuhal.mn

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …