Нийтлэгдсэн: Thu, Sep 13th, 2018

“Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно

Erd-1

              ”Эрдэнэс-Тавантолгой” ХК дэргэдээ орон тооны бус Олон нийтийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэлээ. Анх удаа бизнесийн байгууллага, тэр дундаа төрийн өмчит аж ахуйн нэгж дэргэдээ олон нийтийн зөвлөлийг үүсгэн байгуулж байгаа юм. Зөвлөл нь Мэдээллийн ил тод, нээлттэй байдал, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, дээшлүүлэх, Авлига, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 3 чиглэлд ажиллах бөгөөд нийт 9 гишүүнтэй байна. Гишүүдийг олон нийтийн оролцоог хангасан байдлаар иргэдийн дундаас нэр дэвшүүлэх, санал асуулга явуулах хэлбэрээр шалгаруулна. Олон нийтийн зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам компанийн цахим хуудсанд тавигдан, нэр дэвшүүлэх үйл явц 14 хоног, сонгон шалгаруулах үйл явц мөн 14 хоногийн хугацаанд үргэлжлэнэ.

Ажлын байрны зарыг тогтмол мэдээлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж авна

Компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй, ил тод байдлыг хангах хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК шинээр гарч буй ажлын байрны талаарх мэдээллийг компанийн цахим хуудсанд тогтмол байршуулж, тухай бүр нь Нээлттэй сонгон шалгаруулалт  явуулж байхаар боллоо. Цахим мэдээллийн хуудасны “Ажилд урьж байна” буланд компанийн өөрийн болон гэрээт, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч бүхий л компаниудад бий болсон ажлын байрны мэдээллийг нээлттэй зар хэлбэрээр байршуулж, тавигдсан шаардлагын дагуу бүртгэж, сонгон шалгаруулалт явуулж ажиллахаар боллоо.

logo

Нүүрс худалдан авагчийг нээлттэй тендэрээр сонгон шалгаруулж, борлуулалтын гэрээг ил болголоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдснаас хойш нийт хугацаанд нүүрс худалдах 173 гэрээ байгуулж байснаас 2018 онд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 13 гэрээг Нээлттэй сонгон шалгаруулалтаар, хамгийн сайн үнэ өгсөн, санхүүгийн өндөр чадамж бүхий компаниудтай байгуулж, гэрээний явц, үр дүн, гүйцэтгэлийг нийтэд анх удаа ил тод болголоо. Нүүрс худалдах урилга, ямар аж ахуйн нэгжтэй, ямар үнээр, хэдий хэмжээний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаарх мэдээллийг 2018 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсны цахим хуудас “erdenestt.mn”-д ил тод байршуулсан тул сонирхсон хүн бүхэн танилцах боломжтой юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …