Нийтлэгдсэн: Tue, Sep 18th, 2018

Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно

 Эрдэнэтчүүд эртэч хүмүүс. Ямар сайндаа л төрийн болон төсвийнхөн өглөө 08.00 цагт ажилдаа ирэхийнхээ өмнө сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуулаа хүргэж өгч “амждаг”. Амждаг гэхэд арай л хэтийдсэн хэрэг л дээ, бараг зарим нэг нь сургууль цэцэрлэгийг бараадуулаад хүүхдээ орхидог. Өөрийнх нь ажил 08.00 цагт эхэлдэг учир түүнээс өмнө хурууны хээгээ  уншуулахгүй бол цалингаасаа хасуулдаг учраас л тэр.

Иймээс аймгийн ЗДТГ-аас төр, төсвийн байгууллагын ажилтнуудаас ажлын цагийн талаар санал авчээ. Захиргааны зүгээс ажлын цагийг өглөө 08,30 цагт эхэлж, орой 17:30 цагт дуусдаг байхаар төлөвлөсөн байна. Харин өдрийн цайны цаг 12.00-14.00 цагийн хооронд байсныг өөрчилж 12.30-аас 13.30 цаг хүртэл байхаар өөрчлөнө. Ингэснээр бүтэн хоёр цаг үргэлжилдэг цайны цаг нэгээр хорогдох аж. Ийм өөрчлөлт хийх болсон нь сургууль цэцэрлэгийн өглөө, оройны эхлэлт, таралттай уялдаж байгаа гэнэ. Ингэснээр эцэг, эхчүүдийн хувьд 17.30 цагт ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс авах боломжийг бүрдүүлэх юм. Төр, төсвийн байгууллагын ажилчдаас санал авч даруй шийдвэрлэхийг ЗДТГ-ын даргаас байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна