Нийтлэгдсэн: Tue, Sep 18th, 2018

Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ

Сонгуулийн ерөнхий хорооноос “Орхон аймгийн ИТХ-ын дахин сонгуулийн тухай” гэсэн гарчигтай албан бичгийг энэ сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярын нэр дээр ирүүлсэн байна. Энэ албан бичгээс харвал аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулахгүй, явуулна  гэж эрх баригч МАН, сөрөг хүчин болох АН-ынхан төдийгүй иргэдийн хувьд  эргэлзээ төрүүлсэн асуудалд эцсийн цэг тавьжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин зохион байгуулж явуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхийг даалгасан байна. Ингэснээр манай аймгийн ИТХ-ын дахин сонгууль Шүүхийн шийдвэрийн хүрээнд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр явагдахаар болжээ.

Сонгуулийн хорооноос ирсэн албан бичгээс харвал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаар тогтоолд “Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг Дахин товлон зарлаж, Дахин сонгууль зохион байгуулж, явуулахыг Орхон аймгийн сонгуулийн хороонд…. даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай” гэж дурдсан байна.  Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаараа дээрх 302 тоот тогтоолтой танилцаад “… хяналтын шатны шүүхийн шийдвэрт заасан үйл ажиллагааг зохион байгуулахыг ” аймгийн Сонгуулийн хороонд даалгаж байжээ. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 21 дүгээр тогтоолоор байгуулагдсан Г.Батдэлгэр даргатай, М.Жанболат нарийн бичгийн даргатай Орхон аймгийн Сонгуулийн хороог татан буулгаагүй гэж үзсэн тухай Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 348 дугаар албан бичгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдэгдсэнийг ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрынханд дуулгасан байх юм.

Өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжоор бол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шийдвэр эцсийнх байдаг. Энэхүү эцсийн шийдвэрийг төрийн байгууллага биелүүлэх, хүлээн авах үүрэгтэй. Эс биелүүлбэл, эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар асуудлыг шийддэг. Энэ талаас нь харвал Орхон аймгийн ИТХ-ын дахин сонгууль Шүүхийн шийдвэрээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шурамаар явагдахаар болж байна. 2016 оны зургаадугаар сарын 26-нд болсон орон нутгийн сонгуулийн маргаашнаас л эхэлсэн гэж болох Дахин сонгуулийн тухай яриа ийнхүү эцэслэгдэж, Шүүхийн шийдвэрийнхэн дахин сонгуулийг зохион байгуулахаар болж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна