Нийтлэгдсэн: Tue, Sep 18th, 2018

Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд үргэлжилж, наймдугаар сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг даваа гаригт хэлэлцлээ. Өнгөрсөн сард уулын цул гаргалт хоёр сая 127 мянган метр куб  буюу 103,7 хувиар, хөрс хуулалт 910 мянган метр куб буюу төлөвлөгөөнөөс 59.5  мянган метр куб-ээр  илүү, хүдэр олборлолт гурван сая 102 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс 42 мянган тонныг илүү олборлож, төлөвлөгөө давсан үзүүлэлттэй байна.        Олборлосон нийт хүдрээс Баяжуулах үйлдвэрт исэлдсэн хүдэр хоёр сая 663 мянган тонн буюу төлөвлөснөөс 30 мянган тонныг илүү өгчээ. Исэлдсэн хүдэр 439 мянган тонныг олборлож,  төлөвлөгөөг 12 мянган тонноор  давуулан биелүүлсэн байна. Өрөмдлөгийн хэмжээ сарын хугацаанд 42950  тууш метрт хүрч, төлөвлөснөөс 7700 тууш метр илүү гүйцэтгэжээ. Харин ачаа эргэлт 18 сая 382 мянган тонн километр буюу төлөвлөгөөнөөс 458 мянган тонн километрээр илүү байв. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн наймдугаар сард хоёр сая 696 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 63 мянган тонноор давуулан биелүүлжээ. Металл авалт бодит гүйцэтгэлээр 89,3 хувь, молибден 56 хувийн үзүүлэлттэй байв. Наймдугаар сард баяжмалын ачилт хэвийн үргэлжилж, 811 вагон зэсийн баяжмал, 179 чингэлэг молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.

Оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ.  Үйлдвэрийн хамт олон төлөвлөж байснаас 607 мянган метр куб уулын цул илүү гаргаж, 297 мянган куб метр хөрс илүү хуулж, 398 мянган тонн хүдэр илүү боловсруулсан амжилттай ажиллажээ. Цэвэр метал авалт төлөвлөгөөнөөс илүү хоёр сая 902 мянган тонн зэс, зэсийн баяжмал, 255 тонн молибден, молибдений баяжмалд тус тус илүү үйлдвэрлэсэн байна.

Өнөөдрийн байдлаар  үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 308 ажил төлөвлөж, дөрвөн чиглэлээр гүйцэтгэж эхэлжээ. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл,  эрчим хүчний тоног төхөөрөмжийн болон системүүдийн  бэлтгэл,  аж ахуй,  нийгмийн барилга байгууламжийн бүрэн байдал, түүхий эд материал, хангамжийн асуудлаар намар, өвлийн улиралд бэлтгэж буйг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий онцолсон юм. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь Баяжуулах үйлдвэрийн булинга дамжуулах хоёрдугаар шугамыг  450 метр чулуун доторлогоотой ган хоолойгоор солих ажил  юм. Одоогийн байдлаар 170 орчим метрийг сольсон байна. Мөн Хаягдлын аж ахуйн шинэ 15 дугаар далангийн байгууламжийн бүтээн байгуулалт 70 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Түүнчлэн Дулааны цахилгаан станцын хоёрдугаар зуухны их засвар, Ил уурхайн 12 дугаар экскаваторын их засварын ажлууд тус тус өрнөж  байна.

               Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ шинэ логоны уралдаан зарлав

Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбоо Хамтын гэрээний хэрэгжилтийг хангах  ажилд анхаарлаа хандуулж, хамтарсан ажлын хэсгүүд ажилдаа ороод буйг холбооны удирдлага мэдээлэв.  Тухайлбал, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс ажиллагсдын  ажлын нөхцөл болон удаан жилийн нэмэгдлийг шийдвэрлүүлэхээр тооцоо судалгааг бэлэн болгожээ. Мөн Ил уурхай, Авто тээврийн байгууллагын зарим хэсгийн хүнд машин механизмын жолооч, ажиллагсдын ажлын байрны нөхцөл, цагийн хуваарилалтыг зохицуулах ажлын хэсэгт ҮЭ-ийн Холбооны төлөөлөл хамтран ажиллаж байна.

Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны анхдугаар форум ирэх 11 дүгээр сард болно. Үүнтэй холбогдуулан тус форумыг зохион байгуулах ажлын хэсгээс үйлдвэрийн ажилтан, гишүүдийн дунд форумаар хэлэлцэх асуудлаар санал асуулга явуулах юм. Үйлдвэрчний Эвлэлийн холбооны цаашдын ирээдүй, урт хугацааны бодлого хөтөлбөрт  өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой уг санал асуулгад  биечлэн болон цахим хэлбэрээр гишүүн бүр оролцох аж.

Анхдугаар форумын бэлтгэл ажлын хүрээнд

тус ҮЭ-ийн Холбооноос өөрийн байгууллагын бэлгэдэл, тайлбар бүхий лого зохиох  уралдаан зарлахаар шийдвэрлэжээ. Аливаа байгууллагын бэлгэдэл тэмдэг нь цаг үеэ дагаад, боловсронгуй болон өөрчлөгддөг. Энэ үүднээс тус  холбооныхон байгууллагынхаа бэлгэ тэмдгийг шинэчлэхээр болжээ. Уг уралдааныг Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, чөлөөт уран бүтээлч, эх бэлтгэгчдийн дунд нээлттэй зарласан байна. Лого зохиох уралдаанд оролцогчид бүтээлээ 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 8-ны дотор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбоонд ирүүлэх юм байна.

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна