Нийтлэгдсэн: Thu, Sep 20th, 2018

Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ

 

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах талаарх УИХ-ын 23-р тогтоолыг 2017 оны хоёрдугаар сард гаргасан байдаг. Улмаар Засгийн газраас УИХ-ын 23-р тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан, төрд авах талаарх шийдвэрийг дахин гаргах замаар тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн билээ.

Уг өмчлөлийн маргаан шүүхийн байгууллагын түвшинд сүүлийн жилүүдэд хэлэлцэгдсээр байгаа юм. Өчигдөр Улсын дээд шүүхээс Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ “Монголын зэс” корпорацитай хэлцэл хийхгүйгээр тодорхой шийдвэрүүд гаргасан нь хууль зөрчсөн гэж үзсэн байна.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д байсан “Монголын зэс” корпорацийн төлөөллийн эрхийг хязгаарласныг хууль зөрчсөн гэж дүгнэжээ. Өмнө нь ийм шийдвэрийг шүүхээс гаргаж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч Засгийн газраас дахин шийдвэр гаргаж, улсын бүртгэлийн гэрчилгээ болон төрийн төлөөллүүдийг нэмэх замаар өөрчилсөн юм. Ингэснээр дахин Дээд шүүх дээр уг дахин шийдвэр унаж байна.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн өмчлөлийн асуудал дотоодод ийнхүү маргаан дагуулж байхад Английн дээд шүүхээс тус үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалан зээл авсан асуудал мөн л унаад байгаа юм. Английн дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэр нийт 105 сая ам.доллар төлөх шийдвэрийг гаргасантай холбогдуулан, Засгийн газраас уг өрийг төлөх эсэх асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм.

Английн дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн төлөх шаардлагатай буй  105 сая ам.долларын хүүнд сар тутам 1.2 сая ам.долларын төлөлт нэмэгдэж байгааг хуулийн фермээс нь анхааруулсан байдаг.

Г.ИТГЭЛ

Эх сурвалж:www.medee.mn

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна