Нийтлэгдсэн: Thu, Sep 27th, 2018

Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ойн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний бага хурал, 1000 инженерийн зөвлөгөөнийг энэ сарын 26, 27-ний өдөр зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хуралд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын эрдэмтэд мэргэд, ижил төстэй үйлдвэрийн төлөөллүүд оролцон энэ салбарын цаашдын хөгжлийн талаар санал бодлоо солилцон, илтэл тавьж хэлэлцүүлэв. “Эрдэнэт 40” эрдэм шинжилгээний бага хурал, 1000 инженерийн зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хамтран оролцогчоор Монгол улсын шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар зэрэг төрийн байгууллагынхан ажилласан юм. Хувийн хэвшлийнхэн болон Төрийн бус байгууллагуудаас Монголын бүтээмжийн төв, Шинжлэх ухаан технологийн сан, “Вагнер кат” компани, “Оюу толгой” компани, “Голомт” банк, “Монос групп” зэрэг олон газар хамтран оролцсон байна.

Энэ удаагийн Эрдэм шинжилгээний хурал гурван чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулсан юм. “Уул уурхайн ашиглалт, баяжуулалт” салбар хуралдааны чиглүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа ажилласан юм. Харин “Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа” салбар хуралдааны чиглүүлэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Геологи маркшейдэрийн хэлтсийн дарга А.Ундрахтамир, “Уул уурхайн дэд бүтцийн хөгжил” салбар хуралдааны чиглүүлэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий эрчим зүйч Ш.Төрбат нар ажилласан юм.

Эдгээрээс “Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа” салбар хуралдаан анхаарлын төвд байж таван ч сонирхолтой илтэд тавьсан билээ. Хуралдааны өмнө төрийн шагналт, гавьяат уурхайчин Ж.Сандуйжав Эрдэнэт үйлдвэрийн геологийн судалгааны түүхийн талаар  сонирхолтой түүхийг өгүүлсэн юм. Түүний өгүүлснээр бол Эрдэнэтийн овооны түүх, геологийн судалгааны түүхийг  нэлээн эртнээс харах ёстой гэнэ. Та бидний мэдэх Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Амарбаясгалант хийдийг манжийн хааны зарлигаар барьсан. Хийдийг барихдаа түүний гадна өнгийг гаргах зос будгийг  Эрдэнэтийн овооноос зөөвөрлөж ирсэн шороог малын цустай хольж хутган гарган авсан байна. Энэ үед амьдарч байсан монголчууд Эрдэнэтийн овооны эрдэс баялгийн талаар ихээхэн мэдлэг, мэдээлэлтэй байжээ. Тиймдээ ч гадныхны гарт үрэгдүүлчихгүйн тулд Эрдэнэтийн овооны оролцоо Ламын хийд байгуулж нэлээн хэдэн овоо байгуулсан байна. Улмаар хувьсгалаас өмнө Хаант Оросын үед генерал Н.М.Прежевальский, Г.Н.Потанин нарын судлаачид судалж байжээ. Хувьсгалын дараа В.А.Обручев зэрэг томоохон эрдэмтдийн экспедиц ч Эрдэнэтийн овоог судалж байсан түүхийг хүүрнэсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна