Нийтлэгдсэн: Thu, Sep 27th, 2018

Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна

Зураг дээр доктор, профессор Ж.Цэвээнжав

“Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний бага хурлын “Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа” салбар хуралдаанд Эрдэнэтийн овооны геологи хайгуулын ангийн геологич Х.Амарзаяа нэгэн сонирхолтой илтгэл тавьсан юм. Түүний “Эрдэнэтийн овооны геологи хайгуулын судалгаа” илтгэлээ Эрдэнэтийн овооны хайгуулын судалгааг таван үе шатанд хуваан авч үзжээ. Үүнд,

Хайгуулын нэгдүгээр үе шат: Эрэл хайгуулын ажил уурхайн дүүргийн үйлдвэрийн барилга угсралт бүтээн байгуулалт

Хайгуулын хоёрдугаар үе шат: Нарийвчилсан хайгуул, хүдрийн нөөцийг тооцох, ТЭЗҮ боловсруулах

Хайгуулын гуравдугаар үе шат: Ашиглалтын хайгуул, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнуудад гүйцэтгэх эрэл үнэлгээний ажил

Хайгуулын дөрөвдүгээр үе шат: Гүйцээх хайгуул, төслийн +905 м уурхайн хүрээнд хайгуулын торыг нягтруулах, нөөцийн ангиллын зэргийг дээшлүүлэх

Хайгуулын тавдугаар үе шат: Гүний хайгуул, хүдрийн нөөц баялгийг нэмэгдүүлэх, хил заагийг тогтоох гэсэн таван үе болгосон байна.

Геологич Х.Амарзаяагийн илтгэлд “1981-1985 онд Эрдэнэт хот дахь геологийн анги Зөвлөлтийн геологич В.Н.Гончаровын удирдлагаар Шанд, Оюут, Цагаанчулуут, Хужирын гол, Зөөхийн голын зэсийн илрэлүүд дээр эрэл үнэлгээний ажил хийсэн. Энэ ажлын үр дүнд Шандад газрын гадаргуугаас 200-250 метр газрын гүнд ядуувтар зэсийн агуулгатай хүдрийн биет байгааг илрүүлж, 115.2 сая тонн хүдэртэй нөөцийг тогтоож байсан”  гэсэн нэгэн сонирхолтой түүхийг өгүүлсэн юм. Түүний илтгэлээс харвал одоогийн Шанд баг, Цагаанчулуут баг, Оюут багийн нутаг дэвсгэрийн орчим геологи хайгуулын судалгааг хийж  түүний үр дүнд ядуувтар зэсийн агуулгатай илэрцээс гадна тодорхой хэмжээний боломжийн нөөцтэй хүдрийн илэрц байгааг ч тогтоож байжээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна