Нийтлэгдсэн: Thu, Sep 27th, 2018

Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2018-2022 онд Орхон аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар баримтлах бодлогыг батлуулахаар орууллаа. Бодлогын баримт бичгийг хэлэлцэх явцад гэмт хэргийн гаралтыг бууруулах нь эцсийн зорилт боловч амьдрал дээр хангалтгүй байгааг тэргүүлэгчид хөндсөн юм. Үүний зэрэгцээ Эрдэнэт хот улсын чанартай авто зам нутаг дэвсгэрээр нь дайран өнгөрдөг учраас том оврын, ачааны хүнд даацын автомашинууд, хот хоорондын автобуснуудыг амрах талбай байгуулах шаардлагатай байдаг. Дээрх автомашинуудын жолооч нар холын замд ядрах, үүнээс шалтгаалж манай аймгийн ойролцоо замын осол зөрчил ихээр гаргадаг. Мөн “Дөмөг” захын ар талын улсын чанартай А1001 автозамын засварыг яаралтай хийх үүрэг даалгаврыг хориод хоногийн өмнө “Орхон АЗЗА” компанид өгсөн ч  хэрэгжүүлэхгүй байгааг хөндлөө. Хэрэв энэ зам дээр осол гарахад хариуцлагыг хэн үүрэх вэ гэдгийг нэхэл хатуутай ярих цаг болсон гэж Хурлын дарга анхааруулсан юм.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг сайжруулах 2022 он хүртэлх дөрвөн жилийн бодлогыг хэрэгжүүлэх төсөв санхүүжилтийг тодорхой болгохыг Хууль, эрх зүйн хэлтсийн даргад санууллаа. Уг хөтөлбөрт улсын болон орон нутгийн 11,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Үүнээс Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулахад 8,5 тэрбум, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр барихад 2,8 тэрбум, байнгын ажиллагаатай автозамын хяналтын камерийн нэгдсэн сүлжээ байгуулахад 40 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Харин олон нийтийн цагдаа нарын цалингийн зардлыг орон нутгаас санхүүжүүлэхээр оруулсан байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна