Нийтлэгдсэн: Mon, Oct 1st, 2018

С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана

 

          Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд яригддаг нэг сэдэв бол гэр хорооллын иргэдийн хувьд түлээний мод тойрсон асуудал. Өвөл наашилж яваа энэ цагт л гэхэд шөнөдөө цас ороод хоновол маргааш нь модны зах дээр нэг портер түлээний мод  өмнөх өдрийнхөөс даруй 50-60 мянган төгрөгөөр нэмэгдчихдэг. “Авбал ав, авахгүй бол бай” гэхлээр нь  гаднаа модгүй, цас орчихсон тэр цагт иргэд аргагүйн эрхэнд модны ченжүүдийн аманд багтаж хэлсэн үнээр нь портер мод худалдан авдаг.

Баян-Өндөр сумаас иргэдийнхээ модны нийлүүлэлтийг хангахын зэрэгцээ үнийн асуудал дээр анхаарч байгаа аж. Модны захуудын удирдлагуудтай ярьж тохирч нэг метр куб модыг 50 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар гэрээ байгуулжээ. Ямар сайндаа л сумын Засаг дарга С.Ганцогт иргэддээ хандаж “ …нэг метр куб модыг 50 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй. Хэтэрсэн байвал та бүхэн битгий худалдан аваарай. Захын удирдлагууд бидэнтэй 50 мянгаас хэтрүүлэхгүй байхаар гэрээ байгуулсан шүү” хэмээн анхаарууллаа. Мөн тэрбээр, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, үнээ нэмдэг “Буянт хангай”, Бугатын модны захуудыг хаана. Шинээр гурван газарт түлээний зах байгуулсан байгаа гэж мэдэгдлээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна