Нийтлэгдсэн: Mon, Oct 1st, 2018

М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи

               Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал аймгийн Засаг даргын шуурхай дээр Боловсрол, соел, урлагийн газрын удирдлага болох М.Бат-Амгаланд хандаж дээрх үгийг хэлсэн юм. Сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд асуудлаа шийдүүлэхийн тулд ном журмынх нь дагуу биш, хүүхэд, эцэг эхчүүдийн нэр, эрх ашгийг барьж Хотын захирагчийн албаныхныг “нуман тулгуур”-т оруулдаг гэнэ. Боловсрол, соёл, урлагийн газар нь дэргэдээ мэргэжлийн төсөвчинтэй аж. Тэрхүү төсөвчин нь төсвийн жилдээ, хөрөнгө мөнгөндөө тохируулан төлөвлөлтөө хийх ёстой атал ажлаа мэддэггүй юм уу эсвэл мэдсэн ч өөр аргаар үзээд алдах нь үр өгөөжтэй байснаас тэр үү эвдрэл, гэмтэл гарах үед сургууль, цэцэрлэгийн удирдлагыг Хотын захирагчийн алба руу илгээдэг байна. Өнөөх хэд нь очоод “манай цэцэрлэгийн хоёр насосыг солиод өгөөч, 500 мянган төгрөг шүү дээ, Солихгүй бол халаалт сайн ирэхгүй хүүхдүүд даараад байна. Эцэг эхчүүд хэл ам татлаад байна” гээд шалаад суучихдаг аж.

Ямар сайндаа л Түмээ дарга  “Бат-Амгалан чи ядаж насосны асуудлаа өөрөө агентлагаараа дамжуул өг, хөрөнгө оруулалтын ажлынхаа тухай мэдээллийг ав л даа. Саяхан есдүгээр цэцэрлэгийн асуудал боссон. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах санал авах болохоор таг дүлий байчихаад гэнэтхэн хоёр насос хэрэгтэй, 500 мянган төгрөг гээд суучихдаг. 500 мянган төгрөг төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ чи” хэмээн бухимдав.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна