Нийтлэгдсэн: Fri, Oct 5th, 2018

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2018 оны хагас жилийн тайлан эерэг дүнтэй гарсан байдаг. Тус компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон аж. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон.

Энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Иргэн бүрийн хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-Тавантолгой” компани ийнхүү ашигтай ажиллаж байгаа тул ард иргэдээ хувьцааны данс нээлгэхийг тус компани уриалж байгаа юм.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаатай эсэхээ энд шалгах боломжтой.


ХУУРАМЧ ДАНС НЭЭЛГЭХЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ

Орон нутагт 1072 хувьцааны данс нээх нэрээр үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх аваагүй хувь хүмүүс хуурамч данс нээн, иргэдийг төөрөгдүүлэн хууран мэхлэх, залилах зэрэг үйлдлүүд гарч болзошгүйг тус компанийнхан анхааруулав.

Иймд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин сууж буй иргэд үнэт цаасны данс нээлгэхдээ МХБ-д бүртгэлтэй гишүүн брокерын компаниудын үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэж, үнэт цаасны дансаа нээлгэхийг холбогдох байгууллагууд анхаарууллаа.

НИЙСЛЭЛ БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БУЙ БРОКЕР ДИЛЕРИЙН КОМПАНИУД

Хэрэв аль нэг брокер дилерийн компанид дансгүй бол Санхүүгийн зохицуулах хорооноос баталгаажуулсан эрх бүхий брокер дилерийн компаниудад хандаж, дансаа нээлгэх боломжтой юм байна. Албан ёсны эрхтэй нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй брокер дилерийн компаниудын талаарх мэдээлэл.

ГАДААДАД БАЙГАА 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ХУВЬЦААНЫ ДАНСАА НЭЭЛГЭХ БОЛОМЖТОЙ

“Эрдэнэс-Тавантолгой” 1072 хувьцааг нийт 2.897277 иргэн эзэмшиж байгаа юм байна. Хэрэв 1072 хувьцаа эзэмшигч гадаадад оршин сууж байгаа бол өөрийн хүчин төгөлдөр цахим үнэмлэхийг Монгол Улсад оршин суугаа хүнд дамжуулж, данс нээлгэх боломжтой аж. Эсвэл заавал цахим үнэмлэхээ явуулаад байхгүйгээр өөрийн итгэмжлэлийг Монгол Улсад оршин сууж байгаа хүнд явуулснаар данс нээлгэж болох нь.

2012 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС ХОЙШ ТӨРСӨН ИРГЭДЭД ХУВЬЦАА ОЛГОГДОХГҮЙ

Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн хувьцаа олгогдохгүй. Харин иргэн бүрийн хувьцаа өөр өөр байгаа. Учир нь “Эрдэнэс- Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан. Үүнд дараах төрлөөр хишиг хувь хүртсэн иргэд хамрагдах юм байна. Ингэхдээ нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцжээ.

  • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 300 мянга 426 төгрөг авсан бол 322 ширхэг хувьцаа хасагдаж 750 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 200 мянга 284 төгрөг авсан бол 215 ширхэг хувьцаа хасагдаж 857 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Засгийн газарт хувьцаагаа худалдаж 100 мянга 142 төгрөг авсан бол 108 ширхэг хувьцаа хасагдаж 964 ширхэг хувьцаа эзэмшинэ.

1072 ХУВЬЦААНЫ ДАНСАА ХЭЗЭЭ Ч НЭЭЛГЭЖ БОЛНО

Иргэд 1072 хувьцааг өнөөдөр эсвэл оноос өмнө бүртгүүлэхгүй бол болохгүй нь гэж ойлгож байгаа нь буруу юм. Учир нь дансаа нээлгэхгүй бол болохгүй, хугацаа нь дуусна гэсэн ойлголт байхгүйг холбогдох албаныхан онцолж байна. 1072 хувьцаатай иргэд дансаа нээлгэх үйл явц хэвийн үргэлжилж байгаа, цаашид ч бүртгэх аж. Гол нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй, хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудаас сонгох хэрэгтэй. Үүнээс гадна иргэд брокер дилерийн компанид өмнө данс нээлгэж байсан хэрнээ давхар данс нээлгэх тохиолдол гарч байгаа аж. Тиймээс юуны түрүүнд хувьцаагаа шалгах, өөрийн мэдээллээ шалгасны дараа дансгүй бол дансаа нээлгэх ёстойг анхааруулж байна.

1800-1072 ТУСГАЙ ДУГААРААС МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ

‘Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 1072 хувьцааны арилжаа эхлэхээс өмнө иргэд, олон нийтэд хувьцааны талаарх мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор ‘1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Тус төв нь 1072 хувьцаатай холбоотой иргэдийн сонирхсон асуултуудын хариултыг газар дээр нь өгөхөөс гадна ‘1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас” болон 1800-1072 тусгай дугаараар иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж байна. ‘1072 хувьцаа мэдээллийн төв” нь ажлын өдөр бүрийн 08.30-17.30 цагийн хооронд ажиллах бөгөөд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу ‘Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байна.

Эх сурвалж.  NEWS.MN

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна