Нийтлэгдсэн: Fri, Oct 5th, 2018

Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ

Баян-Өндөр сумаас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дэвшилтэт технологи бүхий цахилгаан халаагуурыг туршиж байна. Уг халаагуур нь БНСУ-д үйлдвэрлэсэн, шинэ технологид суурилсан, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, өртөг зардал хямд, халаах температур өндөр, галд тэсвэртэй зэрэг онцлогтой. Туршилтыг гэр хорооллын захад буюу эрчим хүчний уналттай, хүйтэнд тооцогдох цэгт туршиж байна. Халаагуурыг туршиж, үр дүнг арванхоёрдугаар сарын 1-нд гаргаж, бүх үзүүлэлтийг харгалзан, гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд олон төрлөөр нэвтрүүлэхийг зорьж байна. Хамгийн гол нь тухайн айл өрхийн гэр, байшин дулааны алдагдалгүй байх шаардлагатай юм.

Энгийн шалны халаалттай харьцуулбал богино холбоо, элэгдэл, галын эрсдэл гэх мэт асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Жишээ нь, 6х6 харьцаатай байшинд  2 сая гаруй төгрөгөөр халаалтаа шийдэж, цаашид урт хугацаанд түлээ нүүрстэй холбоотой ажил хөдөлмөрийг хөнгөвчилж, үүний зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэсэн үг. Гэр хорооллын айл өрхүүдийг шинэ технологийн халаагуураар хангахын тулд хөнгөлөлттэй зээл, лизингээр олгох нөхцлийг судалж байгааг холбогдох албаны хүн хэлж байна.

Дашрамд дурдахад, сум орон нутгаас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд эко, нако түлш, шахмал түлш, хийн зуух, цахилгаан халаагуур, инженерийн шугам сүлжээнд холбох, орон сууцжуулах ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Мөн БОАЖЯ-наас Орхон аймгийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 200 гаруй сая төгрөгөөр гэр хорооллын 1000 орчим айл өрхийг хөнгөлөлттэй үнээр, цахилгаан халаагуураар хангах ажил хийнэ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна