Нийтлэгдсэн: Fri, Oct 5th, 2018

“Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ

БНЧехУ-ын хөрөнгө оруулалттай “Их хаадын цуваа” компани Орхон аймгаас газар авч орон сууцны хороолол байгуулахдаа хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилгыг хороолол дотроо барина гэж гэрээндээ оруулсан байдаг. Өнөөдрийн байдлаар орон сууцны 9 барилга барьж, зарж борлуулсан боловч хүүхдийн төлөө хийх гэрээний заалтаа биелүүлэхгүй байна.

Тус компани газар нутгийн хүрэлцээ муутай Орхон аймгаас орон сууцны иж бүрэн хороолол барихаар Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрээс газар авч ажлаа эхлүүлж байсан цаг саяхан. Тухайн үед аймгийн удирдлага хороолол дотроо цэцэрлэг, сургууль  барина гэсэн сайхан үгэнд хууртаж, газраас өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл уг компани нийгмийн хариуцлагаа биелүүлэх нь бүү хэл манай аймагтай байгуулсан гэрээнд хоёр удаа өөрчлөлт оруулсан байна. Ингэж гэрээнд өөрчлөлт оруулахдаа уг хороолол доторх цэцэрлэг, сургуулийн барилгыг улсын төсвөөр бариулахаар өөрчилж чадсан байна.

“Их хаадын цуваа” компанийн баригдаж байгаа орон сууцны барилгын яг чанх дор хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Барилгын ажил явагдаж байхад аюул дагуулж болох орчинд оршин суугчдын хүүхдүүд тоглож байгаа нь компанийн удирдлагууд ямар сэтгэл зүрхтэй хүмүүс вэ гэдэг нь харагдахаар. Энэ хороололд ганц дэлгүүр ч байхгүй.

“Ирсэн гийчин буцдаг гэгчээр” газар дээр нь барилга барьж, ашиг олсоныхоо дараа гадны хүмүүс яваад өгнө. Харин бид улсын төсвөөр хэзээ цэцэрлэг, сургууль барих бол гээд хүлээгээд л үлдэнэ. Мөн тус компани гэрээний дагуу ашиглалтанд өгсөн барилга бүрээсээ тодорхой тооны орон сууцыг Орхон аймагт өгнө гэж заасан. Эхний хоёр барилгаас хоёр орон сууцыг манай аймагт өгсөн байдаг. Нэг орон сууцыг Эрдэнэтчүүдийн сайн мэдэх Төөнөгөөд өгсөн. Харин нөгөө байрыг тухайн үеийн аймгийн удирдлагууд авсан байх магадлалтай, хэнд өгсөн нь тодорхойгүй байдаг гэнэ.

“Их хаадын цуваа” компанитай байгуулсан анхны гэрээн дээр цэцэрлэг, сургуулийг тус компанийн хөрөнгөөр бариулна гэсэн заалтын зүсийг хувиргаж, өнөөдөр улсын төсвөөр барих хүртэл өөрчилж чадсан нь хэн нэгэн эрх мэдэлтний халаасыг зузаалсан ч байх талтай. Аймаг орон нутаг, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалт хийхээ мартсан энэ мэтийн компаниудад шаардлага тавьж, хариуцлага нэхэхэд төр хүчгүйдээд байвал олон нийтийн дуу хоолойг авахад ч багадахаар. Эцэст нь газраа өгсөн Эрдэнэтчүүд хохироод, ашиг олсон гадны компаниуд хөлжөөд явж байгаа үйлдэл “Их хаадын цуваа” компани дээр гарсаныг бид ахин давтмааргүй байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна