Нийтлэгдсэн: Fri, Oct 5th, 2018

ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна

Төрийн албан хаагчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд зориулан түрээсийн орон сууц олгох ажлыг Монгол улсын Засгийн газраас Түрээсийн орон сууц эзэмших журмаар зохицуулж байна. Манай аймагт хоёр засгийн нүүр дамнан хэрэгжиж байгаа төрийн мэдлийн 9 давхар бүхий 315 айлын орон сууцны барилгын ажлыг Барилга хот байгуулалтын яамны захиалгаар үргэлжлүүлэн улсын төсвөөр барьж байна. Энэ орон сууцыг иргэдэд ямар хэлбэрээр олгох вэ гэдэг нь одоогоор шийдэгдээгүй. Учир нь Төрийн орон сууцны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа энэ барилгыг Орхон аймагт гэрээ байгуулан хүлээлгэж өгөөгүй байна. Иймээс манай аймаг захиалагчийн хяналт тавих боломжгүй. Мөн түрээсийн орон сууцаар иргэдэд олгох уу эсвэл орон нутгийн өмчид шилжүүлэх үү гэдэг нь гэрээ байгуулсаны дараа эцэслэн шийдэгдэнэ.

Төр хөрөнгөө гаргаж бариад дуусах дөхөж байгаа энэ барилгад инженерийн шугам сүлжээний төсвийг яаж шийдэх вэ гэдгийг одоог хүртэл тогтоогүй байна. Барилгын ажлын явцаар ашиглалтанд орох хугацааг энэ оны аравдугаар сарын 30-нд гэж заасан байгаа ч хугацаандаа дуусах нь эргэлзээтэй, ус, дулааны холбох зардлыг шийдээгүй байгаа аж.

Төрийн орон сууцны корпорацийн орон сууцны байрыг аймагт хүлээлгэн өгч гэрээ байгуулснаар Орхон аймаг захиалагчийн хувьд хяналт тавих эрх үүснэ. Мөн Засгийн газраас түрээсийн хэлбэрээр олгох уу гэдгийг шийдэх юм байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно