Нийтлэгдсэн: Wed, Oct 17th, 2018

“Улаанхүүгийн цэцэрлэг”-ийн ажил урагштай байна

Үүний дараа бид Баянбулагт баригдаж байгаа олон түмэнд “Улаанхүүгийн цэцэрлэг” гэж нэрлэгдсэн 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа.

 Аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан “Баянбулагийн хүүхдүүд” ТББ-ын тэргүүн Р.Улаанхүүгийн гутлынхаа улыг элэгдтэл дээгүүр, доогуур гүйж байж хөрөнгийг нь олж ирсэн энэ цэцэрлэг ашиглалтад оролгүй удаж байгаа. Тэртээ 2015 оноос эхэлсэн уг ажил хөрөнгө оруулалт зэрэг шалтгаанаар өнөөг хүртэл саатаад байсан. Улсын төсвөөс 1.4  тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж буй уг цэцэрлэг энэ онд багтан ашиглалтад орох хуваарьтайг төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Хялганат нуга” ХХК-ийнхан танилцуулсан юм. Баянбулаг багийн энэ цэцэрлэгийн байр голдоо шилэн дээвэртэй. Шилэн дээврээс ус гоождог эрсдэлтэй, үүнийг анхаарахыг С.Батжаргал дарга гүйцэтгэгчид анхаарууллаа. Мөн дулааны хувьд сүүлийн үед хуванцар хоолой өргөн ашиглаж байгаа. Энэ нь даралтаа даадаггүй зад тавьдаг учир хуванцар хоолой ашиглахгүй байхыг зөвлөсөн. Нэг хэсэг “Хялганат нуга”-ын талаар асуудал яригдаж байсан. Барилгын компанийн хувьд үндсэн ажилтангүй, орон нутгаас хэдэн хүн авдаг, ажил удааширсан тухай зарим нэг хурал зөвлөгөөн дээр дуулдаж байлаа. Биднийг очиход барилгын талбар дээр 10 гаруй хүн ажиллаж байсан. Гадна газар шорооны ажлаа  нэлээд нугалжээ. Харин хашаан доторх зам, явган хүний замын хөрөнгө мөнгө төслийн ажилд тусгаагүй юм байна. Энэ талаараа холбогдох байгууллагад бичиг тоот өгсөн. Өнөөдрийн байдлаар манайх барилгын талбай дээр 18 хүн ажиллаж байна, хурим найр, хүүхдийн үс авах зэргээс шалтгаалан дөрвөн хүн чөлөөтэй байгаа. Ажиллах хүчний хувьд асуудалгүй болсон тухайгаа  компанийнхан С.Батжаргал даргад дуулгасан юм.

Ирэх жилийн өдийд Баянбулагийн хүүхдүүд спортын заалтай болно

Энэ цэцэрлэгийн хажууханд бас нэгэн бүтээн байгуулалт өрнөж байгаа. Баянбулаг багийн 16 дугаар сургуулийн хүүхдүүд ирэх жил спорт заалтай болох юм байна. Мөн  урлагийн заал баригдаж түүнийгээ сургуультайгаа хүзүүвчээр холбох ажлын нийт өртөг  790 гаруй сая төгрөг ажээ. Сэндвичен спорт залны карказны ажил бүрэн дуусчээ. Ирэх оны наймдугаар сарын 1-нд дуусах спорт залны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хан-Аттрибут” ХХК ажиллаж байгаа аж.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ