Нийтлэгдсэн: Fri, Oct 19th, 2018

Нийслэлчүүд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдаар амьсгалж байна

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо болж байна. Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар мэдээлэл хийлээ.

Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй юм.

Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 869.7 сая тонн хүдэр олборлон, 823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6 сая тонн зэсийн баяжмал, 131.7 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1 тэрбум долларын борлуулалтын орлого олж, 6.3 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ. 2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100‑116 хувиар биелсэн байна.

Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чаджээ.Үүний үр дүнд энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.

Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хүдэр бутлан нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжүүд болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг шинэчлэх ажлыг үе шаттай гүйцэтгэснээр нийт тээрмүүдийн 44, баяжуулах тоног төхөөрөмжийн 27, хүнд даацын буюу технологийн тээврийн 20, том оврын хүн тээврийн автобусны 17 хувийг тус тус шинэчилжээ. Энэ ажил нь цаашид ч үргэлжлэх юм байна.

Түүнчлэн 48 Мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ онд хүлээн авснаар эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, түүхэн бүтээн байгуулалтын эзэд болсон байна. Өргөтгөлийн ажил хийснээс хойш 9 сарын хугацаанд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системд 200 гаруй сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ. Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц үйлдвэрийг цаашид 40 орчим жил ажиллахад хүрэлцэнэ гэж саяхныг хүртэл үзэж байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан геологи хайгуул, уулын ажил, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсөн. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн тухай мэдээлж байна.

            Хүдэр боловсруулах хүчин чадлаараа дэлхийд томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа зэсийн баяжмалын гурван хувь, молибдений баяжмалын нэг хувийг дангаараа экспортолж, өдөрт 2,3 сая ам.долларын буюу 5,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Цаашид үйлдвэрийг 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагад ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлжээ.

Ирэх жилүүдэд тус үйлдвэр Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг 6 томоохон төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: http://times.mn/

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна