Нийтлэгдсэн: Sat, Oct 20th, 2018

У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм

Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин хамт олонд баяр хүргэж үг хэллээ.

Эрдэнэт үйлдвэр 40 жилийн турш Монгол Улсын тогтвортой хөгжлийг түүчээлж, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үйлдвэрийнхээ үр ашгийг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаж, техник, технологийн найдвартай ажиллагааг ханган, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа хадгалж ирсэн үе үеийн уурхайчдад халуун баяр хүргэе.

Ажилсаг, бүтээлч уурхайчин хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим, улс орны эдийн засгийн бас нэгэн найдвартай тулгуур Эрдэнэт үйлдвэрийн амжилт бүтээлээр Монгол хүн бүр бахархдаг. Эрдэнэт үйлдвэр эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж, шинэ Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас болсоор байгааг Ерөнхий сайдын хувьд сэтгэл дүүрэн онцлон тэмдэглэж байна гэв.

Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэд 2016 онд 183.7 тэрбум төгрөгийн орлого оруулж байсан бол 2017 онд 580 тэрбум төгрөг, 2018 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 600 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулахаар байгаа нь нийгмийн хариуцлагаа өндөрт өргөгч, үндэсний манлай үйлдвэр гэдгээ нотлохын зэрэгцээ улс орны эдийн засгийн чадавхийг өсгөх, төсвийн сахилгыг өндөржүүлэх талаар манай Засгийн газраас тавьж буй зорилтыг хангахад жинтэй хувь нэмэр болж байгааг хэллээ.  Мөн “Эрдэнэт үйлдвэрийн 2017-2031 оны хөгжлийн Үндсэн чиглэл”-ийг шинжлэх ухааны ололт, практик үйл ажиллагааны олон жилийн туршлагадаа тулгуурлан боловсруулж, батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг сайшаалаа.

Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан нь Монгол Улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг эхлүүлж, уул уурхайн техник технологийн хөгжил дэвшилд олон сайхан үр өгөөжийг авчирч, тухайн цаг үеийнхээ шилдэг тэргүүний техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үндэсний боловсон хүчнээ бэлтгэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг өргөн боломжийг нээсэн. Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, чадваржсаныг Эрдэнэт үйлдвэрийн жишээнээс бэлхнээ харж болно. Энэ бол сайхан түүх, сайн манлайлал юм Ерөнхий сайд хэллээ.

Улс орны эдийн засаг, экспортод ойрын жилүүдэд уул уурхайн салбар зонхилох байр суурьтай хэвээр байх нь тодорхой байна. Манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ойрын жилүүдэд үр ашгаа өгөх газрын тос боловсруулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбор, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тусгагдсан. Энэ чиглэлээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Манай ард иргэдийн олон жилийн турш хүлээж байгаа Тавантолгойн нүүрсний орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эрчимжүүлэх, ард иргэддээ ноогдол ашиг хуваарилах асуудлыг оновчтой арга хэлбэрээр шийдэх болно.

Үндэсний бахархал болсон Эрдэнэт үйлдвэрийн хамт олны үлдээсэн түүхэн замнал, бүтээсэн бахархалт үйл хэрэг нь үеэс үед уламжлагдан дэлгэрч, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө уурхайчид Та бүхэн улам ихийг хийж бүтээнэ гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ