Нийтлэгдсэн: Tue, Oct 23rd, 2018

Шинэ мэдлэгээр өөрийгөө гоёх дуртай Эрдэнэтийн залуусыг урьж байна

                Техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй эн зэрэгцэхийн тулд энэ цагийн залуус мэдээллээс алхам ч хоцрохгүйг хичээх болсон. Тэр тусмаа шинэ зүйл, шинэ мэдээ, шинэ технологи гээд дэвшилтэт гэсэн бүхний талаар өөрсдийн гэсэн ойлголттой болохын тулд Монголын залуус дэлхийтэй уралдаж байгаа. Энэ сарын 21-нд Улаанбатар хотноо   “Unread Media”-аас нэгэн сонирхолтой арга хэмжээг нийслэлийн залуучуудын дунд зохион байгуулсан ажээ. Өндөр боловсролтой иргэдийн тоог нэмэгдүүлэх, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “ Inspired” санаачлагыг хэрэгжүүлсэн байна.

“Unread Media”-аас хэрэгжүүлсэн “Inspired” санаачлага Эрдэнэтийн залууст хүрэлцэн ирлээ. Монголын хоёр дахь том хот болох Эрдэнэтийн залууст Улаанбаатарынханаас хоцрохгүй байх, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах энэхүү алтан боломжийг “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ олгож байна. Тэрбээр “Unread Media”-гийнхантай хамтран Эрдэнэтийн залуучуудад мэдлэг мэдээлэл, урам зоригийг түгээх зорилгоор  “Inspired Erdenet “арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын шилдэг залуус хуран чуулж, үзэл бодол, үнэт туршлагаа хуваалцах ажээ. Шинэ мэдээлэлд дурлагч, шинийг эрэлхийлэгч Эрдэнэтийн залуу та бүхэн “Inspired Erdenet”-д ирснээр

  • Цахиур хагалж буй стартап компаниудын бүтэ
    эгдэхүүн үйлчилгээ, үүсгэн байгуулагчдынх нь сонирхолтой түүх; 
  • Дэлхийн шилдэг технологийн компаниудад ажиллаж үзсэн инженерийн туршлага; 
  • Олон улсын залуучуудын байгууллагыг удирдаж байсан залуу мэргэжилтний үзэл бодол
  • Хувийн хэвшил, олон улсын байгууллага, төрд ажиллаж буй залуу лидерүүдийн ажил карьераа ахиулах, өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөнүүдийг сонсох боломж бүрдэх ажээ

Оюун ухаан, мэдлэг боловсролоор өрсөлдөх орчин үеийн залуучууд та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Арга хэмжээ: Аравдугаар сарын 25-нд “Уурхайчин” соёлын ордонд болно.

Бүртгүүлэх хаяг:  bit.ly/inspirederdenet

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ