Нийтлэгдсэн: Tue, Oct 23rd, 2018

Ижил үгүй нэртэй эрхмүүд ч Эрдэнэтэд мэр сэр байна

Аймгийн Статистикийн газар Баян-Өндөр сумтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөг нэлээн өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой болж байна. Статистик гэхлээр л мах, талх, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд судалгаа хийдэг. Тэр нь иргэдэд төдийлөн сонирхолгүй хэмээн хүмүүс ойлгож, хандаж ирсэн. Тэгвэл Баян-Өндөр сумын ЗДТГ-ын байранд хүрэлцэн ирсэн иргэд энэ удаагийн өдөрлөгөөс өөрийнхээ регитсрийг шүүлгэн өөртэйгээ ижил нэртэй хэдэн хүн Монголд байдаг. Та Монгол улсын хэд дэхь иргэн болж хорвоод мэндэлсэн зэрэг мэдээллүүдээ албан ёсоор “Батламж” хэлбэрээр авч болох юм байна.

Биднийг “Нээлттэй хаалганы өдөр”-т ажиллаж байх үеэр Статистикийн хэлтэст бүртгэлтэй Монгол улсын хамгийн урт нэртэй 10 хүний нэр таарсан юм.

Хамгийн урт нэр нь 41 үсэгнээс бүтсэн

НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР гэсэн нэр байна. Удаад нь

МӨНХМАЙНБАЯРПҮРЭВСАЙХАНТУНГАЛАГСҮХГОМБО 39 тэмдэгтээс бүтжээ.

ЛИМБЭНЭГШИГМИЧИГБОЛДЖАЛБААДАНЗАНРАВЖАА  38 тэмдэгт

ДОРЖСҮРЭНЖАНЦАНХОРЛООНЭРГҮЙБААТАР 33 тэмдэгт

АЛЕКСАНДРМАКФАРЛЭЙНХАЗЕЛВҮҮДЖР  30 тэмдэгт

МАКСИМИЛАНАЛЕКСАНДРБОДЬГЭРЭЛ  28 тэмдэгт

СЭБАСТИАОБОЛДБААТАРБАРРИАС  26 тэмдэгт

ГҮРСҮРЭНЗОНГОМБОСҮРЭНБОЛД  25 тэмдэгт

АМАРБАЯРСГАЛАНТБАЯРЖАВХЛАН  25 тэмдэгт

ДАНЗАНВААНЧИГПЭРЭНЛЭЙЖАМЦ 25 тэмдэгт үсэгнээс бүтсэн нэртэй хүмүүс бидний дунд аж төрж байна.

Өнөөдөр болсон нээлттэй хаалгын үеэр манай аймгийн иргэн Хувьбаатар, Дэвшилтшатар нэртэй хүмүүс үйлчлүүлсэн байна. Ийм нэртэй хүмүүс Монгол улсын статистикийн бүртгэлд тус бүр ганцхан л удаа бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл дээрх иргэдийн хувьд ижилгүй нэртэй эрхмүүд юм байна.

Статистикийнерөнхий газраас гаргасан төсөөллөөс харвал 2045 онд Монгол улсын хүн ам 5 сая 10 мянга 310 хүнд хүрэх аж. Манай аймгийн хувьд 2045 он гэхэд 122 мянга 256 иргэнтэй болох гэнэ. Харин нийслэл Улаанбаатар хот 2045 онд 2 сая 868 мянга  689 иргэнтэй болох тооцоо судалгааг хийжээ.

Мөн эндээс хамгийн түгээмэл нэртэй хүмүүсийн судалгаа, хамгийн урт нэртэй хүн зэрэг сонирхолтой статистик, судалгааг авч болох ажээ. Бид энэ удаад аймаг орон нутагтай холбоотой зарим мэдээллийг хүргэе.

**** Монгол улсад 100 болон түүнээс дээш насны 121 хүн байгаа аж. Тэдний 12 нь л эрэгтэй хүн байна. Орхон аймагт 102 настай нэг хүн амьдарч байна.

**** Эрдэнэт хотын түүхэнд БОЭТ-д гурван удаа 3 ихэр хүүхэд төржээ. Үүнд, 2004 оны нэгдүгээр сарын 9-нд 2300, 2400, 2500 гр жинтэй охид, 2017 оны 11 дүгээр сарын 27-нд 2140, 2150 гр жинтэй охин, 2240 гр жинтэй хүү мэндэлжээ. 2018 оны тавдугаар сарын 1-нд 1820, 1890, 2120 гр жинтэй охид мэндэлжээ.

**** Амйгийн хэмжээнд дундаж наслалт 71.33 жил байна. Энэ үзүүлэлт 2010 оныхоос 3.39 жилээр нэмэгджээ. Хүн амын дундаж наслалт нь тухайн хүний цаашид амьдрах дундаж хугацааг тодорхойлдог аж.

**** Аймгийн хэмжээнд төрөх /15-49/ насны 1000 эмэгтэйн 86 нь төрж байна.

**** Манай аймгийн мал сүргийн тоо. Үүнд тэмээ 39, адуу 12250, үхэр 21900, хонь 47656, ямаа 40490 байна.  [

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ