Нийтлэгдсэн: Fri, Oct 26th, 2018

Эрдэнэтийн залууст урам зоригийн, эр зоригийн онгоц “бэлэглэв”

“Nest Academy”-ийн үүсгэн байгуулагч, Эрдэнэт хотын уугуул Б.Бөртэ-Үжин “Уурхайчин” соёлын ордоны Их танхимд хүрэлцэн ирсэн олон зуун залууст өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагаас сэдэвлэсэн үнэн, бодит явдлыг өгүүлсэн тун ч сонирхолтой илтгэл тавьсан юм. Сүүлийн үед гарааны бизнес болох “Start-up” –ын талаар залуус тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон. Чухам гарааны бизнес хэрхэн эхэлдэг, яаж өрнөдөг, ямар зовлон бэрхшээл учирдаг, яаж  уналтад ордгийг Б.Бөртэ-Ужин өөрийн туулж өнгөрүүлсэн, бүтээн байгуулсан “Start-up”-уудынхаа талаар залуустай санал бодлоо солилцлоо. Тэрбээр 2015 оны дөрөвдүгээр сард анхны бизнес “Start-up” болох “Bi cofee”-гоо байгуулжээ. Түрээсийн байранд эхэлсэн түүний бизнесийн гараа эцэстээ түүнийг 100 гаруй сая төгрөгийн өртэй үлдээсэн ч Б.Бөртэ-Үжингийн хувьд найз нөхрийн үнэ цэнэ мөнгөнөөс илүү эрхэм байсан гэдгийг олж мэдсэнээ хуучилсан юм. Хамгийн сайн найзаа өөрөөсөө алдахгүй тулд үүсгэн байгуулсан компанийн хүлээх хариуцлага болох өрний 50 хувийг нь найзаасаа гэрээ байгуулан худалдаж авсандаа өнөө хэр харамсдаггүй.  “100 сая төгрөгний өртэй үлдсэндээ би айгаагүй. Мөнгө юу юм бэ. Би тэр мөнгийг олоод компанийн өрөө төлж чадна. Надад харин найзыгаа өртэй үлдээх тийм сэтгэл байгаагүй юм шүү” хэмээн ярьж буй тэр жижигхэн бүсгүйн сэтгэлийн тэвчээр, ухаан, ухаарал “Уурхайчинд” нэг орой 5000 төгрөгийн тасалбар төлөн сууж юм сонсох гэсэн залуусын дотоод ертөнцөд, ухаан бодолд нь сэтгэлийн нарыг сандуулсан гэхэд болно.

Б.Бөртэ-Үжин өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд гурван төсөл хийж түүнийгээ  “Start-up” болгон бойжуулах гэж ямар их хөдөлмөр зүтгэл, хөлс хүч гаргасан. Дээр нь ямар их алдагдал, алдааг үүрсэн ч өнөөдөр түүнд тэр бүхэн нь Ололт, Оноо болж ирсэнийг үзэгчиддээ дуулгалаа. Эхний ажлаасаа дараагийн удаад тодорхой хэмжээний туршлагатай болж ирдэг. Тэр туршлага нь хоёр дахь нь гурав дөхь төслийнхөө алдааг тодорхой хэмжээнд нөхдөг юм шүү. Зөгийн балны худалдааны брэндийн логог нутагшуулахын тулд Заамарын хөндийд хэрхэн алхаж явсан. “Нарантуул” захаас 200 мянгөн төгрөгөнд даавуу аваад оёдолчинд очоод “Хүний биед эвтэйхэн жирийн л нэг цамц оюулах” гээд явж байсан түүний туулсан тэрхүү 2.5 жилийн “Start-up”-ын амьдралаас үүдсэн туршлага өнөөдөр түүнд Оноо болж ирсэн. “Өнөөдөр надад олон олон санаа байна. Би хиймээр байна, Би хэзээ ч бууж өгөхгүй. Гадаадад л сургууль төгсвөл бүх юм сайхан болно гэж үздэг зарим нэг залуустай би санал нийлдэггүй. Дотоодын сургуульд суралцаж төгссөн мянга мянган залууст ч боломж байдаг шүү гэж хэлмээр байна” хэмээсэн түүний өөртэй итгэлтэй дуу хоолой Эрдэнэтийн залууст урам өгч байсан юм. Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд дэвтрийнхээ хавтаснаас өөрийн урласан хоёр цаасан онгоцыг гаргаж ирээд “Би та бүхэнд Урам зоригийн, Эр зоригийн цаасан онгоц бэлэглэж байна. Та бүхэн урам зригийн , эр зоригийн онгоцоор дүүлэн нисээрэй” гэж ерөөлөө. Эрдэнэтийн залуус ийнхүү  урам зориг, эр зоригийн онгоцоор дүүлэн нислээ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ