Нийтлэгдсэн: Fri, Oct 26th, 2018

Г.Вилсон: Яг ш дээ, таг ш дээ, таглаа ш дээ, бөглөө ш дээ, шаврын хаалт, шалны алчуур минь…

      Монголчууд гэлтгүй эрдэнэтчүүд ч холын хүнээс үг сонсохыг илүүд эрхэмлэдэг. Эрдэнэт хотноо анх удаагаа зохион байгуулагдсан “Inspired Erdenet “ арга хэмжээнд “Вагнер Ази Автомотив” компанийн гүйцэтгэх захирал Г.Вилсон оролцож өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, Монгол орон тэр дундаа Эрдэнэт хотод амьдарч байсан тэр үеийнхээ хөгжилтэй  гэж болох ч залуусын хувьд сургамжтай явдлуудаас хуваалцсан юм. “Inspired Erdenet “ арга хэмжээнд оролцохоосоо өмнө Г.Вилсон Эрдэнэт хотод амьдарч , ажиллаж байжээ. Тэрбээр 1998 онд Монголд анх ирээд хоёр, гурван хоногийн дараа Эрдэнэт хотод хөл тавьсан байна. Өнөөдөр хоёр дахь удаагаа Эрдэнэт хотод хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Тэр дундаа залуус та бүхэнтэйгээ учирч уулзаж байгаадаа их сэтгэл хөдөлж байна. Эрдэнэтэд анх  ирээд хэл мэдэхгүй их хэцүү байсан. Монгол хэл сурах гэж хичээж байлаа. Өдөр бүр тэмдэглэлийн дэвтэртээ англи, монгол хэл дээр үг бичээд түүнийгээ тогтооно. Гэр маань дөрөвдүгээр микрт байсан.

Гуравдугаар микрийн урд байх сургууль руу явж байсан, нэг удаа. Одоогийн Сэлэнгэ рестораны өмнө явж байтал хэдэн залуу хүрч ирээд “Хөөе орос оо. Чи юу хийж байгаа юм бэ. Чи юу уншаад байгаа юм бэ” гэсэн. Би тэр үед яруу найргийн хэдэн үг биччихсэн байсан. Тэр дунд “яг ш дээ” гэдэг үг байсан. Гэтэл тэр залуусын дунд байсан Болортуяа гэх эмэгтэй миний дэвтрийг үзээд “Чи ийм үг цээжлэх хэрэггүй. Би чамд ийм яруу найргийн үг бичиж өгье” гээд бичиж өгсөн. Тэр нь “Яг ш дээ, таг ш дээ, таглаа ш дээ, бөглөө ш дээ, шаврын хаалт, шалны алчуур минь” гэдэг үгнүүд байсан. Энэ бол миний анхны монгол яруу найраг байлаа. Тэр Болортуяа “Чи ийм яруу найргийг цээжил” гэсэн. Миний анх сурсан монгол үгнүүд тэр байлаа. Хэрүүлийн үгийг анх надад зааж сургаж өгсөн Болортуяад одоо би их баярлалаа гэж хэлье хэмээсэн юм. Энэ бүхний эцэст би та бүхэнд Хандлага гэж юу гэдэг талаар хэлэх гэсэн юм. Аливаа юманд хандах Хандлага, Нийгмийн хандлага маш чухал байдаг юм шүү.

…Дээр нь би та бүхэнд нэг зүйлийг хэлмээр байна. Би нэлээн түрүүн Гонгинуур гэдэг үгийг сурлаа. Гонгинуур гэж юу гэсэн үг вэ. Та бүхэн сайн мэдэх байх. Гэхдээ минийхээр бол Шүүмжлэлийг хэлээд Шийдлийг нь хэлж, гаргаж чадахгүй тэр хүн бол жинхэнэ Гонгинуур. Тиймээс гонгинож байхын оронд бусдад шийдлийг нь санаачилж хэлж өгөх хэрэгтэй, өнөөгийн залуус. Үүний зэрэгцээ өнөөгийн залуус та бүхэн өмнөө байнга зорилго тавьж байгаарай. Би байнга өмнөө тодорхой зорилго тавьдаг. Жишээ нь, би энэ жил их гоё зорилго тавьсан. Шинэ оны эхэнд би өөртөө “Өөрийгөө мундаг хүмүүсээр хүрээлүүлэх ёстой. Чи үнэ цэнэтэй байх ёстой” гэсэн зорилт тавьсан. Яагаад гэвэл би төгс төгөлдөр хүн биш. Төгс төгөлдөр хүн байхын төлөө ийм зорилт тавьдаг. Энэ бүхэн залуус та нарыг амжилтад хүрэхэд бага ч гэсэн тус дэм болох болов уу хэмээсэн Г.Вилсоны сонирхолтой илтгэлийн зарим сонирхолтой хэсгийг уншигчидаа хүргэлээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө