Нийтлэгдсэн: Fri, Oct 26th, 2018

Х.Эрдэнэбаяр: Би хүнд туслах дуртай. Түүнээсээ маш их эрч хүч авдаг

“Уурхайчин” соёлын ордны Их танхимд  анх удаагаа гэж хэлж болох ТВ-ийн ярилцлага боллоо.  “Unread Media”-гийнхан ТВ-ийн “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын нэвтрүүлэг хийдэг. Түүнийг нь “Unread” -ийн үүсгэн байгуулагчдын нэг, ерөнхий редактор н.Ганзориг тайзан дээрээс ярилцлагаа хөтлөн явуулсан юм. “Уурхайчин”-д цугласан үзэгчдийн хувьд энэ удаагийн ярилцлагын оролцогч болох Х.Эрдэнэбаяр хамгийн сонирхолтой “объект” байлаа. Х.Эрдэнэбаяр бол Эрдэнэт хотын унаган иргэн ажээ. Бүр тодруулбал тэрбээр Эрдэнэт хотод анх мэндэлсэн 10 хүүхдийн нэг нь гэнэ. Тэр тусмаа Х.Эрдэнэбаяр нь арванхоёрдугаар сарын 31-нд мэндэлжээ. Тэрбээр өнөөдөр техник технологийн салбар болох дижитал паблейшн орчинд тун амжилттай ажиллаж байгаа шинэ цагийн залуусын нэг юм. Ингээд хөтлөгч н.Ганзоригийн “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын зочин “M-plus” аплекейшнийг үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр нарын ярилцлагыг уншигчидаа бүрэн эхээр нь хүргэж байна. Эрдэнэтээр овоглосон ийм нэг залуу хэрхэн хөдөлмөрлөж, амжилтанд хүрч чадсаныг та бүхэн үзээрэй. Ийм амжилтанд хүрсэн ч гэсэн “Би хүнд туслах дуртай. Түүнээсээ маш их эрч хүч авдаг” хэмээн ярьж байгаа Х.Эрдэнэбаярын ярилцлагаас энэ цагийн залуус нэгийг бодож хоёрыг тунгаах биз ээ.

Пүрэв гарагийн үдэш нэг ийм арга хэмжээнд оролцож чихээ нээсэндээ үнэндээ баярласан. Өнөөгийн манай шинэ цагийн залуус ямар мундаг юм бэ хнэмээн өөрийн эрхгүй тэднээр бахархсан. Арга хэмжээг хөтөлсөн хөтлөгч нэг удаа “Энэ танхимд 40-өөс дээш насны хүн байна уу. Гараа өргө дөө” гэхэд ганц нэгийн зэрэг хүн гараа өргөж харагдсан. Энэ үдшийн Их танхимыг Эрдэнэтийн залуус үнэндээ эзэгнэжээ. Залуусын дунд суугаад тэдний амжит, алдаа онооны түүхээс сонсож, Монголын залуусын ирээдүй ямар гэгээн, нээлттэй байгааг мэдрээд үнэндээ баярласан. Шинэ цагийн давалгааг өрнүүлж байгаа залуусын хийж бүтээснийг сонсож, үзэж харж чадаагүй 40-өөс дээш насны ахмадуудын дундаас харин ч азтай байсан бидний цөөн хэдэн “хууччуул”-ын атганд энэ үдэш азын шоо буусан нь энэ байж. Ийм арга хэмжээг анх удаагаа зохион байгуулж Эрдэнэтийн залууст шинэ мэдээ, мэдлэг, шинэ боломж, шинэ давалгааг түүчээлэн хүргэж ирсэн  “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, ”Unread Media”-гийн үүсгэн байгуулагчид, “Unread”-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал, Б.Танан нар болон энэ оройны арга хэмжээг зохион байгуулагчдад талархаснаа илэрхийлье.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ