Нийтлэгдсэн: Mon, Oct 29th, 2018

Д.Батлут: Би төрийн албан хаагчдаас сайн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг шаардана

        Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд 30 гаруй байгууллагын 450 орчим албан хаагчид оролцсон юм. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс төлөөлөл оролцож аймгийн хэмжээнд ажиллаж буй албан хаагчдад мэдээлэл хийж байна.

Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчид хууль бус үйлдлээс хол байж төрийн албан хаагчийн ёс зүйгээ ягштал баримтлах шаардлагатай. Нөгөө талаас бид төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад анхаарах болно. Та бүхнээс би ажлын төлөө гэсэн сэтгэл, ур чадвар ёс зүй, сайн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг шаардана” хэмээн онцоллоо.

 Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төрийн чиг үүрэг бүхий 90 гаруй байгууллагад 4400 орчим хүн ажиллаж байна. Зөвлөгөөнд оролцож буй ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ “МУ-ын Засгийн газраас төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх чиглэлд маш их анхаарал хандуулж буй. Иймд төрийн албан хаагч та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээрэй” гэлээ.

 “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-өөр Гурван тулгуурт хөгжлийн бодлого-Төрийн албаны шинэчлэл, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт, Төрийн албан хаагчдын ажлын байрны дүн шинжилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

 Гурван тулгуурт хөгжлийн бодлого-Төрийн албаны шинэчлэлийн талаар ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар илтгэл танилцууллаа. Түүний илтгэлд дурдсанаар Гурван тулгуурт хөгжлийн бодлогод тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн шинэчлэл, хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэл, иргэдэд эдийн засгийн бодит өсөлтийг хүргэх нийгмийн бодлогын шинэчлэл тус тус багтжээ.

 Эдгээрээс төрийн албаны шинэчлэлийн бодлогын хүрээнд “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж ирэх оны 1-р сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь одоо хэрэгжиж буй хуулиас хүний нөөцийн томилгоо, төрийн албаны шалгалтууд, төрийн албан хаагчийн хариуцлага, нийгмийн баталгааг хангах асуудлуудыг шинэчлэн хуульчилснаараа онцлог юм. Мөн төрийн албаны шинэчлэлийн стратеги, төрийн байгууллагын бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх үүднээс стандарт боловсруулж мөрдүүлэх зэрэг бодлогын хэд хэдэн баримт бичиг боловсруулагдаж байгааг зөвлөгөөнд оролцогчдод дуулгалаа.

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ