Нийтлэгдсэн: Fri, Nov 2nd, 2018

Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө

               Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай дээр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэр “ Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн ойр орчмын 50 метр газрын цас мөсийг цэвэрлэж байх бөгөөд цаашид багийн Засаг дарга нараас санал авч нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлснээс шалтгаалан ААН-ийн тусгай зөвшөөрлийг сунгахад бас нэгэн үзүүлэлт болно” хэмээн  дуулгасан юм. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ч зарим нэг журам, дүрмэнд ч аливаа албан байгууллага, аж ахуйн нэгж  өвлийн улиралд эргэн тойрныхоо 50 метр газрын цас мөсийг цэвэрлэх үүрэг хүлээсэн байдаг. Иргэн, явган зорчигч тухайн байгууллагын үүдэнд, ойр орчмын газар явж байгаа хальтирч унаж гэмтсэн тохиолдолд гарах хохирлыг байгууллага хүлээх талаар өнгөрсөн өвөл аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү албан ёсоор мэдэгдэж байсан удаатай.

**** Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас ирэх хавар хотын төвд зүлэгжүүлэлт хийх шаардлагатай газруудын судалгааг гаргажээ. Үүнд 11 гудамжний 22 байршилд 5.5 мянган ам.метр талбайд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийх шаардлагатай гэсэн дүн гарчээ.

**** Хотын өвөлжилтийн бэлтгэл ажилд 59 нэр төрлийн ажил төлөвлөгдсөнөөс 41 ажил 100 хувийн гүйцэтгэлтэй, 14 ажил 70-90 хувийн хэрэгжилтэй, 4 ажил удаашралтай байгаа аж. Хотын өвөлжилтийн бэлтгэл ажил нийт дүнгээрээ 92.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 92.9 хувьтай байна.

**** Хүйтний улиралд малын шүлхий өвчний вирус идэвхждэг. Иймээс улс орон даяар малыг вакцинжуулах хийж эхэлжээ. Манай аймаг энэ сард багтаан бүх малаа  вакцины тарилгад хамруулах юм байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ