Нийтлэгдсэн: Tue, Nov 6th, 2018

315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ

          Манай аймагт баригдаж байгаа ТОСК-ийн 315 айлын барилга иргэдийн дунд хүлээлт үүсгээд удаж байна. Харин энэ жилийн хувьд Засгийн газраас шийдвэр гарган Хөгжлийн банкнаас 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээр барилгын ажил энэ зун үргэлжилсэн. Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс ТОСК-ийн барилгыг аравдугаар сарын 31-нд хүлээн авна гэж байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа. Инженерийн шугам сүлжээний зарим холболт хийх хөрөнгө мөнгөний асуудлыг холбогдох яамны зүгээс саяхан шийдвэрлэснээр энэхүү ТОСК-ийн барилга оноос өмнө ашиглалтад орохоор болжээ. Ингэснээр Эрдэнэтийн 315 айл, өрх ТОСК-ийн байранд түрээсээр амьдрах боломж бүрдэх байсан юм.

Гэтэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “ТОСК” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Төрийн өмчит ХХК болгон өөрчиллөх шийдвэр гаргасан.. Ингэснээр  хариуцлага, хяналтын тогтолцоо, менежментийг нь сайжруулах, үр ашгийг нь дээшлүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзжээ. ХХК болсноор  ТОСК нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй /ТУЗ/-тэй болж, компанийн засаглалыг нэвтрүүлснээр гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж, хамтын шийдвэр гарган ажиллах боломж бүрдэнэ гэж үзжээ. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн улмаас түрээсийн байранд орох гэсэн иргэдийн өргөдлийг хүлээн авах ажлыг зогсоожээ. ТОСК-ийн ТУЗ байгуулагдан улмаар дүрэм, журмандаа өөрчлөлт оруулж үүний дараа манай аймагт баригдсан 315 айлын орон сууцны хэдийг нь түрээсээр иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэх юм байна. Нөгөө талдаа ТОСК-ийг удирдаж байсан өмнөх нөхдийн хариуцлагагүйн балгаас болж энэ байгууллага их хэмжээний өрөнд ороод байгаа аж.

“Төрийн өмчит орон сууцны корпораци” үйлдвэрийн газар нь 2013-2016 онд “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2”, “Аймаг бүрт 1000 айлын орон сууц”, “Төрийн түрээсийн орон сууц” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Ингэх явцад удирдлага нь улс төрийн болон бусад нөлөөллөөс болж ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах, санхүүжилт нь тухайн төслүүдийг хэрэгжүүлэхэд хүрэлцдэггүй, гарч болох эрсдэлийг тооцдоггүй, орлогоо зөв зохистой зарцуулдаггүй, хяналтын тогтолцоо алдагдах зэрэг хүндрэл гарч байжээ. Эдгээрээс болж  ТОСК нь 370 гаруй тэрбум төгрөгийн өртэй болжээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө