Нийтлэгдсэн: Tue, Nov 6th, 2018

Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв

Энэ сарын цаг агаарын төлөв байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас гаргасан мэдээллээс харвал арваннэгдүгээр сар цастай, цасан шуургатай байх нь ээ. Ингээд уншигчиддаа Төвийн нутгийн цаг агаарын төлөв байдлын талаар УЦУОШГ-аас гаргасан арван нэгдүгээр сарын цаг агаарын тойм мэдээг хүргэж байна.

Төвийн нутаг:

            Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. Өвөрхангайн ихэнх нутаг, Хөвсгөлийн баруун, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхээр Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтэрнэ. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгаар шөнөдөө 28-33 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

Энэ сард Өвөрхангайн ихэнх, Архангайн өмнөд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй.

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Эх сурвалж: УЦУОШГ

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ