Нийтлэгдсэн: Tue, Nov 6th, 2018

С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…

УИХ, Засгийн газрын гишүүд ЖДҮ буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмсжих сангаас тэрбум тэрбумаар нь зээл авсан дуулиан манай нийгмийг цочроож улмаар царцанги байдалд орсон улс төр, нийгэм аажмаар хөдөлгөөнд орж эхэллээ. Томчуудын энэ дуулиан манай аймагт халдварлаж сүүлдээ би, чи дээ тулж, улмаар аймгийн Засаг даргын шуурхай дээр нэр цохож байгаад идсэн уусныг нь дэлгэдэг, ярьдаг болж эхэллээ.

Энэ долоо хоногийн даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхайн үеэр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт ээлжит дуулиант мэдээллээ хийсэн юм. Тэрбээр “… төрийн ажил залгамж холбоотой явдаг. Өмнөх нөхдийн хийсэн алдаа дутагдалтай олон ажлыг засч залруулах, горимонд нь оруулах гэж их ажилласан. Энэ ажлын хажуугаар АН-ын нөхдүүд намайг харлуулах гэж хийсэн бүтээснийг минь үгүйсгэх гэж Гурван үсэгтэй газарт 17 удаа, 17 зүйлээр гомдол, өргөдөл гаргасан. АТГ-аас өнгөрсөн хугацаанд шалгаад намайг ашиг сонирхлын зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн. Одоо би өөрөөр ярина. Өнгөрөгч хугацаанд сумын эрхийг барьж байсан Та нар тийм өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу. Одоо би баримттай ярина шүү. Сум хөгжүүлэх сан болон бусад сангаас та нарын авсан зээлийг одоо ил болгоно. Чоёнгийн Өлзийбаярын төрд учруулсан хохирол болох 4 сая төгрөгийг Шүүхийн шйидвэрийн журмаар сая төлүүллээ.

Зарим нь ажил хийнэ гэж зээл авчихаад юу ч хийгээгүй. Тайлангаа өгөхдөө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хийсэн ажлыг би хийсэн гэж хуурч байна. Үүнийг ил болгоно. Хэвлэл мэдээлэлд гаргана” хэмэсэн юм. Ингээд бид С.Ганцогт даргын хийсэн мэдэгдлийг хүргэж байна.

 

                   

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө