Нийтлэгдсэн: Thu, Nov 8th, 2018

Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ

Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”  нийгэмд үйлчлэх  Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг  байгууллагын  Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид  өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав.  Манай улсын гурав дахь том хот хэмээдэг Эрдэнэтийн унаган хүүхдүүд хэдийнэ эрийн цээнд хүрч, төрөлх хотоо хөгжүүлэх үйлсэд манлайлан гар бие оролцох цаг үе ирсэн нь энэхүү зорилгын үндэс болсон байна. Тиймээс “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагад зөвхөн тус хотод төрж, өссөн залуучууд нэгдсэн нь онцлог юм.

Өнөөдрийн байдлаар, Орхон аймгийн хэмжээнд 135 аж ахуйн нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг гэсэн статистик тоо бий.  Зуу гаруй мянган хүн амтай хотын хувьд энэ хангалттай биш. Тиймээс үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг дэмжсэнээр энэ тоон үзүүлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хот болгоно гэж тэд ярьж байна. Энд уул уурхайн салбарын тэргүүлэгч компани Эрдэнэт үйлдвэрийг түшиглэх нь хамгийн давуу талтай. Орон нутгийн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах, тэдний бараа бүтээгдэхүүнийг худалдан авах “урт настай” гэрээг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахаа уг байгууллагын залуус онцоллоо. 2016 онд Эрдэнэт үйлдвэр орон нутгийн 11, 2017 онд 13 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, 7,7 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн нь аймгийн хэмжээнд буй нийт аж ахуйн дөнгөж арван хувь нь юм. Энэ чиглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, худалдан авалтын үйл ажиллагаанд Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийн эзлэх орон зайг нэмэгдүүлэх юм байна. Ингэхдээ үйлдвэрлэгчдийнхээ өрсөлдөх чадвар, бараа бүтээгдэхүүний чанар, найдвартай тогтвортой байдлыг хангахад анхаарч, баялаг бүтээгч болон худалдан авагчдын найрсаг, өгөөжтэй харилцааг шинэ шатанд гаргахаа илэрхийлэв.

“Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо” Төрийн бус байгууллагынхны үйл ажиллагааны нэг гол хэсэг  нь залуучуудын бүтээлч, шинэлэг санал,  Старт ап төсөл хөтөлбөрийг дэмжихэд чиглэнэ. Хэдийчинээ үйлдвэрлэгчид нэмэгдэнэ, төдий хэмжээгээр Эрдэнэт хот аж үйлдвэржилтийн том төв болох зам нээгдэнэ гэж тодорхойлов.  Энэхүү үйлсийг бодит ажил болгоход Эрдэнэтийн залуус бид аль нэг нам, улс төр,  ашиг сонирхлоос ангид байж, дуу хоолойгоо нэгтгэнэ гэдгээ тус байгууллагынхан мэдээллээ. Одоогоор тус байгууллагад Орхон аймагт тогтмол үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийн танил болсон 10 гаруй аж ахуйн нэгж нэгдэх саналаа ирүүлжээ. Тус байгууллагынхан ойрын үед Орхон аймгийн ИТХ-ын удирдлагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах аж.

Эх сурвалж “Erdenettoday”.mn

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна
  • “Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ
  • “Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв
  • Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ
  • Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ
  • С.Батжаргал: Хаягдлын аж ахуй ирээдүйд хаана байх вэ гэдгийг ч тооцох ёстой
  • Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна
  • “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна
  • “Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ
  • Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан энэ сарын 30-нд болно
  • Цагаан сарын гарын бэлэг тэтгэврийн нэмэгдэл байх нь ээ
  • “ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно
  • Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр
  • Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?
  • 807.1 сая тонн элснээс дэгдэж байгаа цагаан тоосыг “Дэд хөтөлбөр”өөр дарна
  • Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ
  • “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг дагасан Жаргалантаас хийсэн сурвалжилга
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ХVI хуралдаан болов
  • Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн гурван жилд буурчээ
  • Эрдэнэт үйлдвэр, орон нутгийн үйлдвэрлэгчдийн уулзалт боллоо
  • Монгол урчуудын бүтээсэн гурван давхар байшинтай дүйцэх Монгол гэрийг “Гиннес”-т бүртгэжээ
  • Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ
  • “Нутгийн удирдлагын байгууллагуудын бүтээмж”-ийн талаар Эрдэнэтэд чууллаа
  • С.Ганцогт: Та нар өөрсдөө өндөг шиг өөгүй, энхийн цагаан тагтаа юм уу…
  • Арваннэгдүгээр сарын Төвийн нутгийн цаг агаарын төлөв
  • Сурагчид ирэх сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал амарна
  • 315 айлын түрээсний орон сууцны журмыг ТУЗ нь гаргахаар болжээ
  • Ц.Батхуяг: Монголчууд нэг толгойтой л болох хэрэгтэй, тэгж байж л цаашаа явна
  • Инженерийн энтэй засварчин
  • Тусгай зөвшөөрөл сунгахад цас мөс цэвэрлэсэн байдал нөлөөлнө