Нийтлэгдсэн: Sun, Nov 11th, 2018

Хангалын голын ус бохирдсон гэдгийг шинжилгээгээр нотолжээ

Жаргалант сум Улаантолгойн ногоочид Хангалын голын усаар ногоогоо усалдаг. Сүүлийн үед Хангалын голын ус цагаан тоосны нөлөөгөөр бохирдож байгаа, хүн малын хэрэгцээнд хэрэглэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг явган яриа гарч иргэд ч түүнийг нь ам дамжин ярьсаар нэг л мэдэхэд Хангалын голын ус химийн хортой гэсэн хэн дуртай хүний аман дүгнэлт гарах болсон.  Үр дүнд нь Жаргалант сумын ногоочдын тарьсан төмс, хүнсний ногоо үнэгүйдэж иргэдийн амьжиргааны төвшинд нөлөөлөх болсон байна. Иймээс аймгийн Байгаль орчин, яалал жуулчлалын газраас энэ жил Хангалын голын усанд шинжилгээ хийжээ. Энэ удаагийн шинжилгээг хийсэн тус газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ ажлынхаа тайланг Жаргаланчуудад дэлгэрэнгүй мэдээлсэн юм.

Шинжилгээний зорилго нь үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны улмаас гадаргын болон газрын гүний ус бохирдож байгаа эсэхийг тодорхойлох, цэврийн зэргийг тогтооход чиглэгдсэн байна. Энэхүү шинжилгээг аймгийн хэмжээнд ажиллаж байгаа

*** УСУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний

*** МХГ-ын Хими-нян судлалын

***  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ХАБЭАБОХХ-ийн Байгаль орчны

*** “ШУТП” ОНӨААТҮГ-ын Хүнд элементийн сорилтын лабораториудтай хамтран нэгэн зэрэг дээж авч, нэг стандарттай харьцуулж шинжилсэн аж.

Шинжилгээний дээжийг  Гүний усны цэгээс

                                         Гадаргын усны   цэгээс авсан байна.

Гүний усны цэгүүд нь

*** Говил багийн нутагт байрлах иргэн Лхагвасүрэнгийн худаг /гүн нь42 метр /

*** Иргэн Мандалын худаг /гүн нь 50 метр/

*** Иргэн Ганбаатарын худаг /гүн нь 42 метр/

*** Иргэн Томбогодойн худаг /гүн нь 12 метр/

*** Үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн нэгдүгээр цооног

*** Үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хоёрдугаар цооног хамрагджээ.

Гадаргын усны дээж авсан цэг нь

*** Далиу булагаас доош  30 метр газраас

*** Үйлдвэрийн гүүр орчмоос

*** Эрдэнэт үйлдвэрийн насосны станцын харалдаа газраас

*** Вокзалын гүүр орчмоос

*** Хуурайн амнаас

*** Жаргалант сумын Тасгийн гүүр орчмоос авсан байна.

Шинжилгээний дүнг гаргахдаа Ундны усны ахуйн MNS 0900:2005 стандарттай харьцуулж дүгнэжээ.  Ингээд Гадаргуугийн болон гүний усны тус бүрийн зургаан газраас авсан усны дээжийг шинжлээд мэргэжлийн байгууллагынхан буюу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Гүний усанд буюу худгаас авсан усанд хийсэн шинжилгээнээс харвал Азотын хүчлүүд, давсны ионууд багагүй гарчээ. Гэхдээ Азотын хүчлүүд нь хүлцэх агууламжаас даваагүй байна. Харин Давсны ионын хувьд

*** Иргэн Лхагвасүрэнгийн худганд 1.1 дахин

*** Иргэн Мандалын  худгийн усанд кальци 1.6 дахин, магни 1.8 дахин, хуурай үлдэгдэл 1.1 дахин, хатуулаг 1.9 дахин, сульфат ион 1 дахин давжээ.

*** Иргэн Ганбаатарын худгийн усанд хатуулаг 1.2 дахин, кальци 1 дахин, магни 1.4 дахин давсан байна.

*** Иргэн Томбогодойн худгийн усанд хатуулаг 1.3 дахин,  кальци 1 дахин, магни 1.6 дахин их байжээ. Хүнд элемементийн хувьд шинжилгээнд хамрагдсан бүх худгуудад бага зэрэг илэрсэн боловч зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй байна.

Гүний усны буюу хяналтын цооногуудад хийсэн шинжилгээний дүгнэлтээс харвал тэнд

*** Азотын нэгдлүүд хүлцэх агууламжаас даваагүй байна.

*** Давсны ионы хувьд сульфат ион зөвшөөрөгдөх агууламжаас 1.2-1.3 дахин давсан байна.

*** Хүнд элемент бага зэрэг илэрсэн боловч зөвшөөрөгдөх хэмжээнээс даваагүй дүнтэй гарчээ. Шинжилгээний дүнг Цооногын усны чанарын MNS 6148:2010 стандарттай харьцуулж дүгнэжээ.

Мэргэжлийн байгууллагын хийсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээс харвал Хангалын голын ус нь эрдэсжилт ихтэй, хатуулаг өндөр, шим бохирдлоор бохирдсон гэж гарчээ. Иймд ус бохирдуулагч эх үүсвэрүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, технологийн шалгалт хийж, нарийвчилсан судалгаа хийх, бохирдуулагч эх үүсвэрийг бууруулах арга хэмжээг холбогдох бүх шатны байгууллагууд хамтран хийх шаардлагтай гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Цаашид үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн зүгээс цагаан тоосноос хүрээлэн буй орчин, ургамал, хүн, малын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагтай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ