Нийтлэгдсэн: Sun, Nov 11th, 2018

Найман иргэнийг ямар шалгуураар сонгосон юм бэ Зоригтбаяр дарга аа?

    “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг боловсруулсан Ажлын хэсгийнхэн Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийж хөтөлбөрийн хүрээнд хийх ажлынхаа талаар танилцуулж, иргэдээс санал хүсэлтийг нь авсан. Энэ үеэр хамгийн их анхаарал татсан асуудал бол Эрүүл мэндийн үзлэг тойрсон сэдэв байлаа. Аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, аймгийн Эрүүл мэндийн газраас энэ онд цагаан тоосны бүсэд амьдарч байгаа иргэдээс түүвэрчлэн 43 хүнийг “Медипас” эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсан юм. Энэ удаад эмчийн үзлэгт хамруулсан 43 хүн гэдэг тоо бол цагаан тоосонд даруулж тэр орчимд амьдарч байгаа Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан багийн мянга мянган,  Жаргалант сумын 3500 гаруй иргэний хувьд дэндүү чамлалттай тоо. Нөгөө талаас ердөө 43 хүнийг түүвэрлэн авч нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулаад гарсан үр дүнгээр нь цагаан тоосны дэгдэлт хүний эрүүл мэндэд ийм нөлөө үзүүлж байна хэмээн хариулах   гэж байгаа бол дэндүү том эндүүрэл. Саяхан даа, “Медипас” эмнэлгийн эмч нар аймгийн Засаг даргын шуурхай дээр  орон нутгийн удирдлагуудад хандан “Үнэ төлбөргүй үзлэг эмчилгээнд хамрагдах төрийн байгууллагын албан хаагчид, эмч, багш нараа эмчийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж өгөөч, Гуйж байна” хэмээн хандаж байсан. Тэгвэл үнэ төлбөргүй үзлэгтээ хамрагдахгүй байгаа төрийн байгууллагынхныг энэ удаад орхиод цагаан тоосоор амьсгалж байгаа  Говил, Цагаанчулуут, Жаргалантын 100, 100 иргэнийг “Медипас”-ын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулчихгүй дээ гэж өөрийн эрхгүй бодогдож байв.

Энэ жилийн эмчийн үзлэгт Жарагалант сумаас ердөө найман хүнийг сонгон хамруулжээ. 3500 хүний хувьд бол үнэхээр чамлахаар тоо. Гэхдээ энэхүү 8 хүнээ хэрхэн сонгож, ямар шалгуураар эмчийн үзлэгт орохуулах болсон нь Жаргалантчуудын хувьд “оньсого” байжээ. Үүний хариултыг Жаргалантчууд сумын Засаг дарга Б.Зоригтбаяраас нэлээн нэхэл хатуутай шаардлаа. Бүр зарим нь “Илэрхий дэгдэж байгаа цагаан тоосыг хүний эрүүл мэндэд хоргүй гэж дүгнэлт гаргуулах гэж өөрсдийн хамаарал бүхий 8 хүнийг сонгосон. Тэдэндээ үзлэгийн талаар янз бүрийн юм бүү яриарай гэж мөнгө төгрөг өгсөн байна” гэж ирээд л бухимдаж байсан. Энэ асуултад Б.Зоригтбаяр дарга “Найман хүнийг түүврийн аргаар сонгосон. Ингэхдээ Хангалын голын дагуу 30-аас дээш жил тасралтгүй амьдарсан иргэдийг хамруулсан. Эмнэлгийн үзлэгийн дүн нь гараагүй байгаа. Дүн нь гарахлаар та бүхэнд танилцуулна” гэлээ. Эндээс харвал “Цагаан тоос” дэд хөтөлбөрийн тавдугаар зорилтод туссан “Цагаан тоосны талаар иргэдийг үнэн зөв бодит мэдээллээр хангах, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах” гэдэг нь яах аргагүй нүдээ олсон зорилт болжээ хэмээн санагдаж байлаа. Жаргалант сумын удирдлагын зүгээс эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан 8 хүнийхээ талаарх мэдээллийг баг, хороогоор нь дамжуулан энэ хугацаанд иргэддээ өгсөн бол ийм буруу зөрүү ойлголт хаана хаанаа төрөхгүй л байхсан даа.

Нөгөө талаар Жаргалантын иргэдийн хувьд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн багийнхнаас “Жаргалантын ногоочдын тарьсан төмс, хүнсний ногоо жилээс жилд үнэгүйдэж байна. Энэ бол цагаан тоостой хамааралтай. Үнэхээр төмс, хүнсний ногоонд цагаан тоос нөлөөлсөн бол түүнийгээ үнэн зөвөөр нь бидэнд мэдэгд. Дараагийн арга хэмжээгээ ав. Үйлдвэр нөхөн төлбөр өг” хэмээн шаардаж байлаа. Арга ч үгүй. Жилийн дөрвөн улирлын гуравт нь нуруугаа ч тэнийлгэх завгүй шахам, бөгтийтлөө ногооны талбайд ажилласан ногоочдын хувьд үнэ тойрсон асуудал үнэхээр хүнд байдаг. Баталгаа, нотолгоогүй ч гэсэн Жаргалантын ногоо эрүүл ахуйн шаардлага хангахгүй хэмээсэн дам яриа төмс, хүнсний ногооны үнийг унагаж иргэдийг буримдуулдаг. Сум орон нутгийн зүгээс энэ жилээс эхлэн төрийн байгуулдлага тэр дундаа сургууль цэцэрлэгийн цайны газрын хэрэгцээнд Жаргалантын ногоочдын тарьсан төмс, хүнсний ногоог нийлүүлэх талаар эхний алхамуудыг хийж байгаа ч иргэдийн хувьд  нийтийг хамарсан ажил болж чадаагүй байгаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Бүүвэйбаатар нэгэн хуралдааны үеэр “Эрдэнэт үйлдвэрийн цагаан тоос хэтэрлээ. Үүнийхээ төлөө үйлдвэрийн удирдлага  Говил, Баянцагаан баг болон Вокзал орчмын иргэдэд нөхөн төлбөр өгөх ёстой. Тэр хавийн бүх иргэдийн жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт үнэ төлбөргүй хамруулах ёстой” хэмээн дуугарч байсан.

Ингээд уулзалтын үеэр Жаргалантын иргэдийн нэхэл хатуутай асуултад албан тушаалтнууд хэрэхн хариулсныг хүргэж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна