Нийтлэгдсэн: Wed, Nov 14th, 2018

“ЖЭМР”-ийн хийсэн цагаан тоосны судалгаа тун удахгүй ил болно

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага, Баяжуулах үйлдвэр, Хаягдлын аж ахуй зүгээс цагаан тоосны дэгдэлтэд байгаль орчны зөвлөх үйлчилгээний хөндлөнгийн судалгааг “ЖЭМР” ХХК-иар гүйцэтгүүлжээ. Энэ судалгааны ажлын эхний гйүцэтгэлийг Жаргалант сумын иргэдэд танилцуулжээ.  Ингэхдээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн дунд тендэр зарлахад “ЖЭМР” ХХК шалгарсан байна. Өөрөөр хэлбэл, зөвлөх үйлчилгээг Тендэрийн хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн аж.  Тендэрийг 2018 оны зургаадугаар сард зарлаж шалгаруулалтыг долоодугаар сарын 9-нд хийжээ. Тендэрт шалгарсан  “ЖЭМР” ХХК нь 1996 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд зөвлөх үйлчилгээний 60 гаруй төсөл дээр ажилласан байна. Үүний 11 нь үндсэн ажил, 15 нь гэрээт ажил байсан гэнэ. Компани үндсэн 26 ажилтантай учраас зөвлөх үйлчилгээний ажлыг гэрээт хугацаанд заасан таван сарын дотор хийсэн байна.

“ЖЭМР”-ийнхэн Хээрийн судалгааг 7-9 дүгээр саруудад хийсэн бол Боловсруулалтын ажлыг 7-12 дугаар сард хийж байна. Судалгаанд тус компанийн агаарын чанарын мэргэжилтэн, цаг уурч, ус судлаач, хөрс судлаач, ургамал судлаач, амьтан судлаач, химич, газар зохион байгуулагч, экологич, тандан судлаач зэрэг 11 төрөл мэргэжлийн хүн оролцож гүйцэтгэснийг тус компанийн удирдлага Жаргалант сумын иргэдэд танилцуулж саналыг нь сонслоо. Судалгаанаас харвал цагаан тоосны нөлөөгөөр байгаль, цаг уурын нөхцөлийн хувьд жилийн дундаж агаарын темератур цельсийн 0.7 градусаас 2.7 градусын хооронд хэлбэлзэлж байжээ. Энэ нь 20 жилийн ерөнхий хандлагаараа буурч байгаа хэдий ч олон жилийн /2074-2013/  хувьд дундажаар цельсийн 0.6 градусаар дулаарчээ.  Үүнийг Монгол орны дулааралтай харьцуулахад үйлдвэрийн бүсийн орчим, цагаан тоосны дэгдэлт ихтэй бүс нутагт мөн адил дулаарах хандлага ажиглагдсан гэдгийг зөвлөх үйлчилгээнийхэн тогтоосон байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын агаарын чанарын талаар “ЖЭМР”-ийн мэргэжилтнүүд судалж үзээд дараахь дүгнэлтэд хүрчээ. Үүнд, 2013-2017 оны ажиглалтын мэдээллээр хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 50-60 мкг/ куб метрын хооронд хэлбэлзсэн аж. Бүх жилүүдэд хүлцэх дээд агууламж 2-3 дахин давсан байна. Харин 2013-2017 оны дүн мэдээнээс үзэхэд азотын давхар исэл стандартад заасан хүлцэх дээд агууламжаас давсан бохирдолгүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ.  Мөн үйлдвэрийн Хаягдлын аж ахуйгаас гардаг цагаан тоосны тархалт жилийн аль ч улиралд РМ10, РМ 2.5 тоосонцор Хаягдлын аж ахуйн орчим агаарын чанарын стандартаас давсан үзүүлэлтэй гарчээ. Говил баг, Вокзал орчим РМ 10 болон РМ 2.5  тоосонцор хаврын улиралд 50-70 мкг/куб метр  буюу агаарын чанарын стандартын жилийн дундаж агууламжаас давсан байна. Бусад улиралд болон жилийн нийт хугацааны дундаж утгаар стандартын төвшинд гэсэн дүгнэлтийг “ЖЭМР”-ийнхан хийжээ.  Энэ бүхнээс дүгнэвэл цагаан тоосны тархалт Баян-Өндөр сумын зүүн хэсэг хүртэл тархах боловч агууламжийн хэмжээ нь стандарт хэмжээнд байна гэж эдний зүгээс дүгнэжээ.

“ЖЭМР”-ийнхэний зөвлөх үйлчилгээгээр тоосны тархалтын хэмжээг судалсан байна. Хаягдлын аж ахуйгаас үүсэх РМ 2.5 тоосонцорын жилийн дундаж агууламж эх үүсвэрээс 500 орчим метр зайд агаарын чанарын стандарт MNS 4585:2016 жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 25 мкг/ куб метр утгаас давсан гэж гарчээ. Харин РМ 10 тоосонцорын жилийн дундаж агууламж эх үссвэрээс 1600 орчим метр зайд агаарын чанарын стандарт MNS 4585:2016  жилийн дундаж зөвшөөрөгдөх дээд хэмжээ болох 50 мкг/ куб метр утгаас давсан байна.

Зөвлөх үйлчилгээнийхэн энэ удаад хөрсний судалгааг ч бас давхар хийжээ.  Энэ удаад хөрсөн дэх кобальт, цайр, хар тугалгын хэмжээг нарийн гаргажээ. Судалгаанаас харвал хөрсөн дэх кобальтын агууламж ихэнх дээжинд 2012-2014 онд стандартаас 1 дахин их байжээ. Харин хар тугалга, хром, цайрын агууламж хүн-техникийн хөдөлгөөн ихтэй худалдааны төв, зах, клонк, гэр хороолол, сургууль, цэцэрлэг наадмын талбай орчимд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага зэрэг хэтэрсэн гэсэн тооцоо хийжээ.  Эндээс харвал Баян-Өндөр сумын хэмжээнд хийсэн хөрсний судалгаанд зэс илэрсэн ба MNS 58550:2008 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Хаягдлын аж ахуйн орчим дахь хөрсний чанарт судалгаа хийж үзэхэд цагаан тоосон дахь хүнцэл буюу хүхрийн хүчил 13мг/кг, зэс 1800 мг/кг, молидбени 98 мг/кг  агууламжтай гарчээ. Далангаас урагшаа 500 метр орчимд Cu, Mo хортой агууламжаас хэтэрсэн боловч аюултай агууламжаас бага гэж дүгнэв. Хаягдлын далангаас холдох бүр хортой чанарын агууламж буурч байгаа нь судалгаагаар харагдсан байна. Өөрөөр хэлбэл, хоруу чанарын хүнд элементүүд Хаягдлын аж ахуйн төв хэсэг, Далангийн орчим зөвшөөрөгдөх дээд хэмжээний орчим байгаа ч наашлах тутам үзүүлэлт нь багасч байгааг судалгааныхан тогтоосон байна. Эцэст нь зөвлөх үйлчилгээний судалгаагаар нөлөөлийн бүс дэх хөрсний чанарын өндөр бохирдолтой цэг нь Баян-Өндөр сумын хогийн цэг, дугуй шатаах байгууламж орчимд хэмээн тогтоосон байна. Вокзалын задгай, Улаан толгой орчмын нутгийн хөрсөн дэх зэс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага зэрэг хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн “ЖЭМР”-ийн судалгаа цаашид бэлчээрийн ургамлын чанар, амьтны аймаг, оршин суугчдын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө гээд нарийвчилсан судалгааг хийж нэгбүрчлэн дэлгэрэнгүй хийж дүгнэлтийг тун удахгүй албан ёсоор гаргахаа компанийн удирдлагын  зүгээс танилцууллаа.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна