Нийтлэгдсэн: Wed, Nov 14th, 2018

“Цахим орчинг зөв болгоё” аянд аймгийн Засаг дарга нэгдлээ

           Цагдаагийн ерөнхий газраас орон даяар  “Цахим орчинг эрүүл болгоё” аяныг зарлаад байгаа билээ. Цахим орчинг хэрэглэгч монголчууд энэ аяныг талархан хүлээн авч байна. Цахим орчин нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх талбар хэдий ч түүний ард зүсээ нуусан этгээдүүд бусад руу дайрч давшилдаг, гүтгэн дотомжилдог улмаар бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татах явдал хэрээс хэтэрсэн учраас энэхүү ёс зүйгүй үйлдлийг бууруулах, үгүй болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас цахим хэрэглэгчдийнхээ дунд энэ аяныг зарлаад байгаа билээ.

Өнөөдөр манай улсын 3.2 сая иргэний бараг гурван сая нь гар утас хэрэглэж байна. Гар утас хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь ухаалаг утас хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Бид интернэт, фээсбүүк хэрэглээгээрээ дэлхийд эхний 10-т, Ази тивдээ бусдыгаа тэргүүлж байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газраас өмнө нь “UNPREND” аяныг зохион явуулж байсан. Энэ удаад “Цахим орчинг зөв болгоё” аяныг өртөөлөн хүргэж байна. Аймгийн Засаг дарга Д.Батлут энэ үеэр хэлсэн үгэндээ  “Цахим орчинг зөв болгоё аяныг дэмжиж байна. Энэ аянд манай аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагийн удирдлагууд идэвхтэй оролцоно гэж итгэж байна. Хүүхэд багачуудынхаа ирээдүйн төлөө, тэдний төлөө бид энэ аянд нэгдэж байна. Эрдэнэтчүүд та бүхнийг ч энэ аянд нэгдэхийг уриалж байна” хэмээсэн юм. Аймгийн Цагдаагийн газраас энэ аяныг өртөөчлөн орон нутагтаа өрнүүлж байгаа агаад өнөөдрийн байдлаар “Цахим орчинг зөв болгоё” аяныг Эрдэнэтийн 20 шахам мянган иргэн дэмжиж, аянд нэгджээ.

 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна