Нийтлэгдсэн: Wed, Nov 14th, 2018

“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг ирэх онд байгуулна

Нийслэл хотод цагдаа, Онцгой байдлын албыг  камерын удирдлагаар хангах  Мэдээллийн нэгдсэн төв ажилладаг. Тэгвэл манай аймаг ирэх онд “Мэдээлэл шуурхай удирдлагын нэгдсэн төв” байгуулахаар ажиллаж байна. Ингэхдээ аймгийн хэмжээнд ажиллаж буй камерын нэгдсэн хяналт, Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн  “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” ирэх жил ашиглалтад оруулна. Энэ  ажлын явцтай аймгийн Засаг дарга Д.Батлут танилцсан юм.

“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлагуудыг нэг дор төвлөрүүлнэ. Ингэснээр дээрх байгууллагууд осол, гал түймэр, хэргийн газарт нэг хугацаанд зэрэг очих боломж бий болох юм. Мөн эдгээр дуудлагын утаснуудыг тусгай программд холбож холбооны нэгдсэн системийг ашиглаж эхэлнэ. Үүнээс гадна дуудлагыг бичиж хадгалах, хуваарилах, автоматаар хариу өгөх, хариу өгсөн цаг, дуудлагын дагуу гарсан хугацааг хэмжиж эхлэхээс гадна Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн авто машинд GPS суурилуулах талаар АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга ярилаа. Ингэснээр хаяг тодорхойгүй айл хайх, мухар гудамжаар орж цаг алддаг асуудлыг удирдлагын төвөөс явах замыг нь зааж өгч зохицуулна. Уг төвд нэг зэрэг 9 дуудлага хүлээн авах боломжтой болох аж.

 “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” байгуулах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлжээ. Аймаг, орон нутгаас Цагдаа, Онцгой, түргэн, нийтийн тээвэр гэсэн бүх чиглэлийг хянах, дуудлагын нэгдсэн төв болгохын тулд эдгээрийг холбосон кабелийн холболт хийж байгаа. Энэ ажилд 300 сая төгрөг зарцуулаад байгаа ажээ.  Улмаар аймгийн нийтэд нь камежуулах нэгдсэн ажлын хүрээнд төсөл боловсруулж  түүнийгээ шийдүүлэхийн тулд  Хууль зүй, дотоод хэргийн сайдад ханджээ. Камержуулалтын нийт төсөв нь 8.5 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй юм байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа
  • Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
  • Аймгийн ИТХ-ын сонгуульд намын гишүүд нэр дэвших эрхгүй болно
  • Эрдэнэт үйлдвэр Хятадын “ICBC” банкинд хэдэн сая ам.доллар төлөх вэ
  • Сэрэмжлүүлэг
  • Монголчууд шинийн 7-нд айлд зочлохыг цээрлэдэг
  • “Эрдэнэс-таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
  • Хичээл даваа гарагт эхэлнэ
  • Шөнөдөө хүйтний эрч чангарч -40-45 хэмд хүрнэ
  • Мэндчилгээ
  • Мэндчилгээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ ДАМБЫН БАТЛУТЫН XVII ДУГААР ЖАРНЫ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
  • Аймгийн Татварын хэлтсийг “Цагаан арслан” цомоор шагналаа
  • Шороон гахай жилийн цагаан сарын шинийн 1-нд мөрөө гаргах ёсон
  • Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмжээ
  • Технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
  • Эмнэлэгт үзүүлэхэд ЭМД-ын дэвтэр шаардлагагүй болжээ
  • Г.Занданшатар: ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа
  • Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглов
  • Баасан гаригийн ажлын өдрийг Бямба гаригт шилжүүлээ
  • Аймгийн Цагдаагийн газар ажлаараа улсад тэргүүлжээ
  • Цагаанчулуутын 49-52 дугаар гудамжинд дахин төлөвлөлт хийх боломж бүрджээ
  • Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна