Нийтлэгдсэн: Thu, Nov 15th, 2018

Д.Батмөнх: Суурьшлын бүсийн хязгаарыг орон нутаг эргэн харах хэрэгтэй байна

“Цагаан тоос” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талуудын оролцоотой Ажлын хэсгийн хуралдаан саяхан болсон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн оролцоотой Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан дээр үйлдвэрийн талын ахлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал, ерөнхий инженер Д.Батмөнх “Үйлдвэрийн зүгээс дэд хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө мөнгө гаргана. Үүний зэрэгцээ цагаан тоосны дэгдэлтийн талаар судалгаа хийх хэрэгтэй. Ингэхдээ дан ганц Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдийг хамруулахын зэрэгцээ Булган аймгийн Бугат зэрэг ойр орчмын сумдын малчин өрхүүдийг харьцуулан судлах хэрэгтэй. Дээр нь суурьшлын бүсийн хил хязгаарыг аймаг, орон нутгийн зүгээс эргэн харах шаардлага байна. ОХУ болон олон улсад уул уурхайн үйлдвэр, тэр дундаа тоосжилт үүсгэдэг үйлдвэрийн бүсийн хил хязгаарыг  8 км-ээс ихгүй гэж тооцдог. Гэтэл өнөөдөр манайд Хаягдлын аж ахуйгаас Вокзал хүрэхэд ердөө 3 км зайтай байна. Иймээс иргэдийн суурьшлын бүсийг эргэн харах зайлшгүй шаардлага бий боллоо.

Нөгөө талаас цагаан тоосны дэгдэлтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхөд бид оролцох хэрэгтэй. Цагаан тоос болон тоосжилтын талаар, үйлдвэрийн бүсийн хил хязгаарын талаар иргэдэд үнэн зөв бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Иргэдтэй уулзаж энэ талаар ярилцах зайлшгүй шаардлагатай. Цагаан тоосны талаар үйлдвэрийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар ч танилцуулах ёстой. Иргэд ч үүнийг мэдэх хэрэгтэй байна. Цагаан тоос дэд хөтөлбөрт иргэд өөрсдийн саналаа тусгах хэрэгтэй. Цагаан тоос бол цахиурын элс шүү дээ. Нарийн ширхэгтэй элс. Гэхдээ энэ нь хүнд дам нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэднэ. Бид эрүүл мэндийн байгууллагын хийсэн дүгнэлтийг үгүйсгээгүй. Хөтөлбөр хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрнэ. Үүний үр дүнд иргэд, үйлдвэр, төр засгийн байгууллагын хувьд цагаан тоосны талаар нэгдсэн ойлголттой болно. Ийм хэмжээнд хүрэхийн тулд бид өөртөө байгаа датаа мэдээллээр сууриа болгох хэрэгтэй. Эндээс л бидний ажил эхлэх ёстой. Бидний ажлын үр дүн эндээс л гарна” хэмээсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ