Нийтлэгдсэн: Thu, Nov 15th, 2018

Сүмийн уулзвар гэрлэн дохиотой болжээ

             Христийн сүмийн уулзвар буюу тав, зургаадугаар хорооллын баруун талын дөрвөн замын уулзварын гэрлэн дохио ажилд оржээ. Халуун намраар эхэлсэн бүтээн байгуулалт ийнхүү өвлийн эхэн сарын шинийн 7-ноос эхлэн ажиллаж эхэлсэн байна. Манай аймгийн хувьд дөрвөн замын уулзвар нэлээн хэд байдаг ч гэрлэн дохиотой нь гарын таван хуруунд багтах төдий. Зарим нэг гэрлэн дохиотой дөрвөн замын уулзвар нь замын ачаалал, замын хөдөлгөөнд төдийлөн үр нөлөө үзүүлж чаддаггүй.  Ямар ч байсан ийнхүү гэр хорооллын төв зам дагуух, Христийн сүмийн уулзварын дөрвөн зам гэрлэн дохиотой болж хотын төвд нэг ч гэсэн үзэмж нэмж байна.

Аймаг, орон нутгийн зүгээс орон сууцны хороолол доторх авто замын зогсоолын өргөтгөлийг судлах, гарц гаргалгаа хайх зорилгоор Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг ажилласан байна. Ажлын хэсгийн зүгээс Хотын захирагчийн албатай хамтран орон сууцны хорооллын доторх зогсоолын өргөтгөлийн талаар мэргэжлийн байгууллагуудтай санал солилцон дүгнэлт гаргажээ. Тухайлбал, Холбооны дөрвөн замын уулзвараас зүүн тийш Барилгачдын талбай хүртэлх замын зураг төсвийг боловсруулан ирэх онд засвар шинэтгэлийн ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Тус замын өргөтгөлийг дөрвөн эгнээтэй болгож уулзварт нэвтрэх үед хөдөлгөөнийг саадгүй болгох зорилгоор таван эгнээ болгож шинэчлэх ажлын зураг төсвийг боловсруулжээ.

Орон сууцны хороолол доторх авто замын зогсоолыг өргөтгөх судалгааг  2017 оноос Хотын захирагчийн алба мэргэжлийн байгууллагуудтай хийсэн. Үүний дагуу 24 байршилд авто замын зогсоолын өргөтгөлийг хийх боломжтой гэж дүгнэсэн байна. Үүнээс өнгөрөгч онуудад орон сууцны хорооллын дундах 8 байршилд нь авто замын зогсоолын өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн байна. Үлдсэн газруудад ирэх онд автомашины зогсоолын өргөтгөл байгуулахаар төлөвлөжээ. Ажлын хэсгийнхний гаргасан тооцоогоор нэг авто зогсоолд 15 машин байрлах боломжтой бөгөөд тооцоолсны дагуу бүх зогсоолыг өргөтгөснөөр нийт 225 машины зогсох нөхцөлийг бүрдүүлэхээр ирэх оны төсөвт суулгажээ.

Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал “Автозамын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг одооноос бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагуудын саналыг авсаны үндсэн дээр Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд зохицуулах боломжтой шийдэл ч байна. Тухайлбал, Эврика барилгын материалын дэлгүүрээс төв зам руу орж ирсэн автомашины хөдөлгөөнийг зөвхөн баруун гар тийш буюу Үйлчилгээний төв дагуу эргүүлэх боломжтой. Нөгөө нэг газар нь бол Уурхайчин соёлын ордны зүүн талын уулзвараас төв зам руу орж ирж байгаа машины урсгалыг зөвхөн баруун гар тийш эргэдэг болгон зохицуулах боломж байгаа. Харин энэ тал дээр мэргэжлийн байгууллага болох аймгийн Цагдаагийн газрын Тээврийн цагдаагийнхан шийдэл гаргаж өгөхгүй байна. Энэ мэтээр хотын замын хөдөлгөөнийг зохицуулах, уулзвар гарцын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх боломж байна” гэлээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ