Нийтлэгдсэн: Fri, Nov 16th, 2018

Саналыг тодорхой шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулжээ

            Баян-Өндөр сумаас гэр хорооллын мал бүхий айл өрхийг нүүлгэн шинээр суурьшлын бүс байгуулах, улмаар мал бүхий иргэдийн суурьших газар нутгийн байршлыг харгалзан нутаг олгох хүсэлтийг Жаргалант сумын ИТХ-д хүргүүлсэн байна. Тус сумын ИТХ-ын хуралдаан мягмар гарагт болж энэ асуудлыг хэлэлцжээ. Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид тэр дундаа МАН-ын төлөөлөгчдийн хувьд “Баян-Өндөр сумын гэр хорооллын мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай газар нутгийг олгохдоо ул суурьтай хандах шаардлагатай. Хэдэн тооны мал бүхий иргэн энд хамрагдах вэ, Жаргалант суманд Малчин баг байгуулагдахад энэ мал бүхий иргэд хаана харьяалагдах вэ зэрэг нарийвчилсан судалгаа хийгээгүй. Дээр нь бидний хувьд ч Жаргалант сумын удирдлагын зүгээс энэ асуудлаар иргэдээсээ тодорхой хэмжээнд санал авсан  байх ёстой. Эдгээр судалгааны чанартай зүйл орхигджээ. Мөн Малчны хороо байгуулагдахад хөрөнгө оруулалт нь хаанаас хийгдэх юм бэ. Манай сумаас хөрөнгө гарах юм уу. Эсвэл Баян-Өндөр сумын ирэх оны Үндсэн чиглэл зэрэгт хөрөнгө мөнгөний асуудал нь туссан уу зэрэг нь тодорхойгүй байгаа учраас энэ асуудлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулъя” гэдэг санал гаргасан ажээ.

Хоёр сумаас хамтарсан Ажлын хэсэг гарч тодорхой чиглэлээр судалгаа хийж түүнийгээ Жаргалантын ИТХ-аар оруулахад төлөөлөгчдийн хувьд дэмжихээ илэрхийлсэн тул Баян-Өндөр сумын зүгээс энэ саналаа татан авсан байна. Тус сумын ИТХ-ын хуралдааны талаар эх сурвалжуудын мэдээллийг нягтлан шалгалгүйгээр  “Аймгийн Засаг даргын саналыг АН-ынхан дэмжиж, МАН-ынхан эрс эсэргүүцжээ” материал нийтүүлсэн тул Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс хүлцэл өчиж байна.

     

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ