Нийтлэгдсэн: Sat, Nov 17th, 2018

“Эрдэнэс таван толгой” Эрдэнэт хотод “Мэдээллийн төв”-өө нээв

           “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн “1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх төв” аймгийн Холбооны газрын нэгдүгээр давхарт үүд хаалгаа нээсэн. Баасан гарагт болсон нээлтийн ёслолд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар оролцжээ. Аймгийн ЗДТГ “Эрдэнэс таван толгой” ХХК-тай хамтран ажиллаж иргэдэд 1072 хувьцааны талаарх бодит мэдээллийг өгөхийн тулд  арваннэгдүгээр сарын 16-18 ны өдрүүдэд бүх багаар очиж хувьцааны талаарх мэдээллээ иргэдэд хүргэж  байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэд, хувьцаа эзэмшигчиддээ хөрөнгийн зах зээл, үнэт цаас, “1072 хувьцаа” болон компанийн үйл ажиллагааны тухай мэдээллүүдийг түгээх зорилгоор орон нутгууд Нийслэлийн дүүргүүдэд сургалт уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Ийнхүү дараагийнх нь сургалтыг орон нутагт анх удаа тэр дундаа Эрдэнэт хотод хийж байна. Энэ оны тавдугаар сард “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн зүгээс Улаанбаатар хотод мэдээллээ бодит эх сурвалжаас авах, санхүү хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг иргэдэд бүрдүүлэх зорилгоор “1072 хувьцааны талаар мэдээлэл өгөх төв” байгуулсан. Энэ сарын 10-ны байдлаар тус төвөөс  15856 иргэн мэдээлэл зөвлөгөө авч, 2800 иргэнийг сургалтад хамруулан 1800-1072 утсаар 47408 иргэнд мэдээлэл өгчээ.

Манай аймагт нээлтээ хийж буй энэхүү “Мэдээллийн төв” нь улсдаа албан ёсны хоёр дахь салбар бөгөөд Эрдэнэтийн иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг олгох ,”1072 хувьцааны ” талаар мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх байнгын ажиллагаатай салбар болох аж. Цаашид 21 аймагт “1072 хувьцааны мэдээллийн төв” нээгдэх юм.

 ”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн чадамж өдрөөс өдөрт бэхжиж, энэ оны гуравдугаар  улирлын байдлаар 1,398 их наяд төгрөгийн 9,7 сая тн нүүрс борлуулжээ. Иргэд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 1072 хувьцаа талаарх мэдээллийг Холбооны газрын нэгдүгээр давхарт өөрийн биеэр очиж болохоос гадна 1800-1072 утсаар холбогдож болно. Түүнчлэн “1072 хувьцаа мэдээллийн төв” гэсэн албан ёсны фэйсбүүк пэйж хуудас ажиллаж байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ