Нийтлэгдсэн: Sat, Nov 17th, 2018

“Эрдэнэс таван толгой”-н Б.Ганхуяг Эрдэнэтэд “Сайн мэдээтэй” ирлээ

“Эрдэнэт таван толгой” ХХК-иас өнгөрөгч баасан гарагт “1072 хувьцааны Мэдээллийн төв”-өө албан ёсоор Эрдэнэт хотод нээсэн билээ. Ингэснээр эрдэнэтчүүдийн гэлтгүй монголчуудын хувьд хүлээлт үүсгээд байсан 1072 хувьцааны талаарх бодит мэдээллийг олж авах цаашлаад энэхүү хувьцаандаа жинхэнэ эзэн болох боломжийг дээрх төв бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг аймгийн ЗДТГ-ынхан тай хамтран ажиллаж 1072 хувьцааны талаарх мэдээллийг хүргэхийн тулд энэ амралтын өдрүүдээр Эрдэнэт хотод ажиллаж байна. Бямба, ням гарагт тус компанийнхан Баян-Өндөр сумын 21 баг тус бүрт очиж иргэдтэй уулзан 1072 хувьцааны талаарх мэдээллийг хүргэж байна. Мөн “Уурхайчин” соёлын ордонд иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тус компанийн өнгөрсөн хугацааны болон өнөөдрийн талаар танилцуулга хийлээ. Тэрбээр энэ үеэр “Эрдэнэс таван толгой” ХК 2018 оны аравдугаар сарын байдлаар коксжих нүүрсний хамгийн том нөөцтэй дэлхийн тэргүүлэгч уурхай болсон, мөн улсын төсөвт 886 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлээд байгааг дуулгалаа.

Мөн иргэдтэй хийсэн энэхүү уулзалтад Монголын хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт” сэдвээр илтгэл тавив. Үнэт цаасны “Би Ди СЕК” ХК-ийн харилцагчийн албаны мэргэжилтэн Б.Эрдэнэзул “Хөрөнгийн зах зээл, түүнд оролцох нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонирхогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

“Уурхайчин” соёлын ордны их танхимд хуран цугласан иргэд нэг дороос 1072 хувьцааны талаарх мэдээллийг бодитойгоор авч цаашлаад Монголын хөрөнгийн бирж түүний үйл ажиллагааны талаар ойлголттой болж улмаар үнэт цаасны арилжааны оролцогч болох эхний алхмаа хийсэн юм. Гэхдээ Монголын хөрөнгийн биржийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцогч, үнэт цаасны арилжаа эрхлэгч болохын тулд Улаанбаатар нүүж нийслэлийн иргэн болох шаардлагагүй. Харин Эрдэнэт хотноо үйл ажиллагаа эрхэлж байгаа Монголын санхүүгийн зохицуулах хорооны албан ёсны бүртгэлтэй, үнэт цаасны зах зээлийн арилжаанд оролцох эрх бүхий этгээд болох, Монголын хөрөнгийн биржийн анхдагч брокерын компаниудын нэг “Би Ди СЕК” ХК-ийн Эрдэнэт салбарт хандахад л амьдралдаа өөрчлөлт хийх боломж байгааг олж чадсанаараа энэ өдрийн азтангууд болсон юм.

Ийнхүү Эрдэнэт нутгийн унаган хүү, нэгдүгээр 10 жилийн сургуулийн төгсөгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг эрдэнэтчүүдийн оюунд үнэлж баршгүй том хөрөнгө оруулалтыг энэ өдрүүдэд хийж байна. Тэрбээр энэ удаад компанийнхаа “Мэдээллийн төв”-ийг байгуулаад зогсохгүй Эрдэнэт хотын мянга мянган иргэнд  Хөрөнгийн зах зээлийн тоглогч болох үүд хаалга нээлттэй байгааг мэргэжлийн хүний сонирхолтой илтгэлтэй хамт Хөрөнгийн биржийн арилжаанд иргэн таны оролцох боломжийг “Би Ди СЕК” ХК хэрхэн олгож байгааг харуулсан мэдээллийг хүргэснээр санхүүгийн зах зээлийн талаарх ойлголтыг  нэмэгдүүлж билгийн мэлмийг нь нээж өглөө.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ