Нийтлэгдсэн: Tue, Nov 20th, 2018

М.Түмэнжаргал: Халаалттай холбоотой дуудлага сүүлдээ улстөржиж байна

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн энэ удаад Хүүхдийн ордны хурлын зааланд боллоо. Манай аймагт өнгөрөгч өдрүүдэд Авлигатай тэмцэх газар ажиллаж байгаа учраас Нутгийн удирдлагын ордны Их танхимд завгүй байсан юм.

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 70353511 утсанд ирж байгаа санал хүсэлтийн дийлэнхийг хулаалт, дулаантай холбоотой дуудлага эзэлж байна. Хотын захирагчийн албаны зүгээс болон Эрдэнэт ус компанийн удирдлагаас иргэдийн ирүүлсэн дуудлагын дагуу яаралтай арга хэмжээ авч байгаа. Бүр зарим тохиолдолд энэ байгууллагынхан уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд ч ажиллаж байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт ус компанид  халаалт дулаантай холбоотой 1079 дуудлага ирсэн. Үүний 260 нь халаалттай холбоотой дуудлага байсан. Дуудлагын дагуу очиж шалгахад зарим айл өрхийн зэргэлдээх хаалганд шугам схем өөрчилсөн, тагтаа  томсгож халаалт тавьсан. Тавдугаар микрт гуралжин тагттай айлууд түүнийгээ томсгон халаалт суурилуулсан зэргээс болж хажуугийн, доод давхрын айлын халаалтын горимд өөрчлөлт өгч байна. Үүний дагуу зохих арга хэмжээг авч байгаа. Зарим нэг дуудлага нь илэрхий улс төржиж байна. Ажил хийгээд байхад та нар ажиллахгүй байна гэх ч юм уу халаалт хэвийн горимонд байхад хүйтэн байна, халаалт муу байна гэж ханддаг. Энэ талаас нь харвал улс төртэй холбоотой дуудлага нэмэгдэж байна. Хийж байгаа ажлыг харлуулах, үгүйсгэх гэсэн хандлага их байна. Иргэдээс ирж байгаа халаалттай холбоотой дуудлагад анхаарч мэргэжлийн байгууллага болон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал болон манай албаныхан  айл өрхөөр очиж ажилласан. Бодит байдалтай нь танилцсан. Халаалт муу байна гэж дуудлага өгчихөөд гэртээ хүн байдаггүй. Хаалгаа тайлдаггүй байдал хэвээр байна. Бид харьцангуй сайн ажиллаж байгаа.  Орон сууц ба нийтийн  сууцны өрөөний агаарын дулаан  цельсийн 20 хэм, гал тогооны өрөөнийх 18 хэм байх стандарттай. Гэтэл иргэд үүнээс илүү байх ёстой гэж ханддаг. Дээр нь түгээхээс ирж байгаа халуун усны хэм 85 градус байх бол буцах нь мөн ижил байх ёстой гэж буруу ойлгоод байна. Энэ тал дээр нь ч бид хэлж ярьж, ухуу

лж байна” гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн ажлын болон амралтын өдрүүдээр аймгийн Засаг дарга С.Батжаргал “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨҮГ-т ажиллаж иргэдээс ирж байгаа дулаан, халаалттай холбоотой дуудлагыг хэрхэн барагдуулж байгаа байдалтай газар дээр нь танилцсан юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ