Нийтлэгдсэн: Thu, Nov 22nd, 2018

Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ

Аймгийн Засаг даргын дэд бүтэц, Хот байгуулалт хариуцсан орлогч С.Батжаргал “Эрдэнэт ус” ОНӨХК-д ажиллав. Энэ үеэр  тус компаниас ажлын хэсэг гарч гарч айлуудаар явж хэмжилт хийсэн, шаардлагатай зарим айлуудад газар дээр нь гомдлыг барагдуулж ажилласан тухай мэдээллийг сонсож, цаашид айл өрхүүдэд очиж буй дулааны хэмийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, чиглэл өглөө. Ингээд мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн “Диспетчерийн үндэсний төв”-д “ЭДЦС” ТӨХК-иас Эрдэнэт хотын дулааны сүлжээнд нийлүүлэгдэж буй дулааны хэмийг нэмэгдүүлэх талаар Орхон аймгийн Засаг даргаас хүсэлт хүргүүлэх болов.

“Эрдэнэт-Ус” ОНӨХК-ийн инженерүүдийн үзэж буйгаар 40 жилийн турш ашиглагдсан дулаан дамжуулах шугам сүлжээ, ган хоолойнууд хуучирч муудсан, зарим газартаа диаметр нь нарийссан, ашиглалтад ороод олон жил болсон барилга байшингуудын дулаан алдагдал нэмэгдэж байгаа, айл өрх, орц подвалийн хаалга цонхоор дулааны алдагдал их.  Иргэд дур мэдэн тагт сунгах, нийтийн орон сууцанд өргөтгөл хийхдээ шугам, хоолой, халаах хэрэгслийн хийц элементийг дур мэдэн өөрчилдөг зэргээс үүдэн бусад айл өрхүүдийн халаалтад сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэж байна.

Иргэдийн дунд байдаг нэг ташаа ойлголт нь бүх өрөөний халаах хэрэгсэл яг адилхан хэмтэй халж байх ёстой гэж гэдэг. Гэтэл ирэх шугам, буцах шугам нь өөр өрөөгөөр дамждаг учир айлуудын өрөөний температурт зөрөө гардаг байна.  Юутай ч удахгүй иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулааны хэмийг нэмэгдүүлэх талаар мэргэжлийн байгууллагууд уртасгасан цагаар болон бүх нийтийн амралтын өдрүүдээр ажиллаж байна. “Эрдэнэт-Ус” ОНӨХК-ийн хамт олны ажлыг хүндрүүлж буй бас нэг зүйл нь иргэд хуурамч дуудлага өгөх, дуудлагаар очиход гэртээ байхгүй байх, хаягаа буруу хэлэх зэрэг тохиолдлууд гарч байна. 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ