Нийтлэгдсэн: Tue, Nov 27th, 2018

Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов. Хурлаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл”-ийг авч хэлэлцсэн юм. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн 9 бүлэгт 92 зорилт дэвшүүлжээ. Түүнийгээ хэрэгжүүлэх 170 төсөл, арга хэмжээг дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд хийж хэрэгжүүлэх  170 ажлаа 9 бүлэг болгон гүйцэтгэснээ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд тайлагнасан юм. Аймгийн ЗДТГ-ын зүгээс эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийг 93.1 хувьтай хэмээн дүгнэжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 3.7 функтээр өссөн дүнтэй гарсан байна.

Нийт төлөвлөсөн 170 арга хэмжээний 139 нь буюу 81.8 хувь нь 

100 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Мөн 24 ажил буюу 14.1 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувийг нь хийж гүйцэтгэсэн гэсэн дүнг өгсөн байна. Харин 7 арга хэмжээ нь хэрэгжилт удаашралтай буюу 40 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэгдсэн байна. Засгийн газрын тогтоол шийдвэрийн хүрээнд Үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг эрчимжүүлэх шаардлагатай буюу 40, тодорхой үр дүнд хүрсэн буюу 70, зорилтот төвшинд хүрсэн буюу 100 хувь гэсэн тогтмол тоон үзүүлэлтээр дүгнэдэг байна. Үүнээс 9 бүлэг тус бүрийн гүйцэтгэлийг танилцуулбал,

Нэг. Эрүүл аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 29 ажил төлөвлөсний 27 нь 100 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Хоёр нь 70 хувьтай гарчээ.

Хоёр. Нийгмийн дэмжлэгтэй-Аз жарглатай иргэд зорилтын хүрээнд 15 ажил төлөвлөсний 14 нь 100 хувь биелжээ. Харин нэг ажил 70 хувьтай байна.

Гурав. Аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд  8 ажил төлөвлөснөөс бүгд 100 хувь биелээд байна.

Дөрөв. Оюунлаг, ёс зүйтэй, соёлтой, аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 18 ажил төлөвлөснөөс 15 нь 100 хувь биелж, нэг ажил 70 хувьтай гарчээ. Харин хоёр ажил  40 хувьтай гарсан байна.

Тав. Эрүүл хүнс, цэвэр орчинтой аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 32 ажил хийхээс 25 нь 100 хувьтай 6 нь тодорхой үр дүнд хүрсэн буюу 70 хувьтай, үлдсэн нэг нь эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувьтай гарчээ.

Зургаа. Сайхан хотын аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 22 ажил төлөвлөсөн байна. Үүний 16 нь 100 хувь биелж, дөрвөн ажил 70 хувийн үр дүн үзүүлсэн байна. Харин хоёр ажил эрчимжүүлэх шаардлагтай буюу 40 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэгдсэн байна.

Долоо. Аялал жуулчлалын өгөөжтэй аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд хамгийн бага буюу 6 ажил хийхээр төлөвлөсөн аж. Үүний гурав нь 100 хувь биелсэн байхад нэг ажил дөнгөж 70 хувьтай үлдсэн хоёр ажил нь эрчимжүүлэх шаардлагатай буюу цаасан дээрх л тоо гэж харагдсан байна.

Найм. Эдийн засгийн өсөлттэй аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 11 ажил төлөвлөсөний 7 нь 100 хувийн дүнтэй гарчээ. Харин үлдсэн 4 ажил нь 70 хувьтай гэсэн дүн үзүүлээд байна.

Ес. Чадварлаг засаглалтай аз жаргалтай иргэд зорилтын хүрээнд 29 ажил төлөвлөснөөс 24 нь 100 хувийн амжилт үзүүлсэн байхад 5 ажил талаас дээш буюу 70 хувьтай гарчээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ