Нийтлэгдсэн: Tue, Nov 27th, 2018

Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай хэлэлцэх үед Тэргүүлэгч Д.Батбилэг аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн дарга нарт Монгол хэлний Найруулга зүйн хичээлийг харин ч нэг заасан шиг  заасан юм. Үндсэн чиглэлийг боловсруулсан Ажлын хэсгийнхэнийг Тэргүүлэгч Д.Батбилэг үнэндээ голсон. Аялгуу сайхан монгол хэлээрээ бичиж, найруулах тал дээр муу байна. Энэ хөтөлбөр миний мэдэхийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өмнө нь гурван удаа орсон. Энэ үеэрээ юу харж байдаг юм бэ. Утга, найруулга нь авах юм алга. Тухайлбал, аминдэмжүүлэх гэж хэлж, бичээд байх юм. Би ийм монгол үг мэдэхгүй Амин дэмээр хангах гэх байлгүй дээ, Батсүх эмч ээ” гэж ирээд л бухимдсан. Манайхан аливаа албан бичгийг боловсруулахдаа зарим үед гурилдах шиг болдог. Бүр болохгүй бол өмнөхөөсөө аваад “Copy paste” хийчихдэг. Ингэхдээ алдаа мадагтай нь хамт аваад туучихна. Утга найруулгын хувьд бол авах юм ч байхгүй. Өгүүлбэр зүйн байрлал, цэг таслал тавих энэ тэрийг бол тоохгүй, Харин түүнийг нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгчид олж хараад нэлээн шүүмжилдэг, засдаг дүр зураг сүүлдээ нийтлэг болох төлөвтэй. Ер нь  Д.Соёлчхүү даргатай аймгийн ЗДТГ-ынхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар орох аливаа төсөл хөтөлбөр, албан бичгийн утга, найруулгыг нь сайн хийж чадахгүй хэд хоногийн өмнө  Тэргүүлэгч Д.Батбилэг нараар уншуулж алдааг нь засуулаад, цэг таслалыг нь хийлгээд найруулгын хувьд асуудалгүй “OK” болгочихоод хуралд оруулдаг болвол яасан юм бэ. Хүний хийсэн ажлыг бага ч гэсэн үнэлэх ёстой учраас аймгийн ЗДТГ-ын төсөвт “Утга найруулгын алдаа зассан ажлын хөлс” гэж суулгаад мөнгө төгрөгийг нь Тэргүүлэгч Д.Батбилэгт өгдөг байвал яасан юм бэ Д.Соёлчхүү дарга аа. Тэгээд ч та аймгийн Эх хэлний салбар зөвлөлийн дарга, тэргүүний албан тушаалын сэтэртэй хүн дээ.

Ингээд уншигчиддаа Тэргүүлэгч Д.Батбилэгийн дарга нарт заасан Монгол хэлний найруулга зүйн хичээлийг хүргэж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ