Нийтлэгдсэн: Tue, Nov 27th, 2018

Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэн үндсэн чиглэлд багтсан  арга хэмжээ буюу 170 ажлаас 7 нь гүйцэтгэлийн хувьд ердөө 40 хувьтай гэж дүгнэгдсэн нь Тэргүүлэгчдийн хувьд шүүмжлэлтэй байлаа. Тухайлбал, Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, Д.Батбилэг, Хурлын дарга П.Пүрэвлхагва нарын хувьд “Үнэлж болохгүй ажлыг тоон үзүүлэлтээр үнэлсэн байна. Цаашид жил бүр ингэж явах уу, Судалгааны ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байх уу. Юу ч хийгээгүй гэсэн үг шүү дээ. Бодитой ажлыг бодитоор нь дүгнэмээр байна. Засаг дарга оюутнуудад тэтгэлэг олгосон. Энэ чинь тэднийг судалгаа шинжилгээний ажил хийхэд чиглэгдсэн гэж ойлгогдож байгаа. Гэтэл үүнийг яагаад дүнд тусгаагүй юм бэ. Барилгачдын талбайг тохижуулахад хувийн хэвшилтэй хамтарна гээд газрыг нь заагаад өгсөн. Ингэсний төлөө гүйцэтгэл нь 40 хувь байх уу. Хангалын голын бохирдлын хүрээнд ус цэвэршүүлэх байгууламжийн зураг төсвийг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэрийг тусгана гэж төлөвлөөд гүйцэтгэл нь 40 хувьтай гарчээ” гэх зэргээр хатуухан шүүмжилсэн. Энэүү асуудал дагуулсан 7 ажлын эргэн тойронд буюу энэ жил хийж гүйцэтгэсэн байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хэрэгжилт удаашралтэй, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн гүйцэтгэлтэй  7 ажил

Нэг. 250 хүний суудалтай соёлын төвийн барилгыг барьж эхлүүлэх. Биелэлт: Улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Даваат багт 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга барихаар төлөвлөсний дагуу 2018 онд 850 сая төгрөг багтлагдсан. Уг ажлын тендерийг БСШУС-ын яамнаас зарлаж зохион байгуулсан боловч тендэр шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой гомдол гарсан учраас тендер хүчингүй болж дахин зарлахаар болсон.

Хоёр. Оюутан залуучуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих. Биелэлт: Залуу багш нарыг чадавхжуулах тэдний судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих чиглэлээр МУИС-ийн Эрдэнэт сургуулийг түшиглэн “Судлаач багш ажилтан арга зүйн сургалт эрдэм шинжилгээний бага хурал” илтгэлийн уралдааныг СӨББ, ЕБС, МСҮТ-ийн залуу багш нарын дунд зохион байгуулсан. Үүнд 200 залуу багш хамрагдсан. Сургалтын дараа “Судлаач багш, ажилтан” хэлэлцүүлгийн 2-р хэсэгт “Боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, шмйдвэрлэх арга зам” сэдвээр эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг өрнүүлсэн. БСУГ-аас санаачлан “Багшийн хөгжлийн төв”-тэй хамтран англи хэлний, Технологийн сургуулийн “Орос хэл, соёлын төв”-тэй хамтран орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаталсан сургалттай анги нээж хичээллүүлсэн. Нийт 240 гаруй цагийн хичээлийг хуваарийн дагуу явуулж төгсөлтийн шалгалт зохион байгуулсан. Англи хэлний сургалтад 15 сургууль, 9 цэцэрлэгийн 48 залуу багш, орос хэлний сургалтад 10 сургууль, 8 цэцэрлэгийн 23 залуу багш хамрагдаж сертификат авсан.

Гурав. Хангалын голд ус цэвэршүүлэх байгууламж барих ажлын зураг төслийг боловсруулах. Биелэлт: Мэргэжлийн байгууллагуудаар 6 байршлаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд бага зэргийн бохирдолттой гарсан.

Дөрөв. Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл хөгжүүлэхээр шинэчлэн боловсруулах. Биелэлт: Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл хөгжүүлэх тодотгол хийх санал БХБЯ-нд хүргэгдэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Хөрөнгийн эх үүсвэр 2017, 2018 онд шийдэгдээгүй. Энэ оны наймдугаар сард БХБЯ-ны 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээний төслийн саналд санал хүргүүлсэн. 2019 оны улсын төсөвт БХБЯ-ны сайдын багцын 11.4.1-д тусгагдаад байна.

Тав. “Эрдэнэт авто вокзал” барилгын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх. Биелэлт: Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг “Танил” техникийн захын урд талд байрлах авто тээврийн зорчигч үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшигч “Анэрд” ХХК нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсанаас хойш гэрээгээ дүгнүүлээгүй зөрчил гаргасан тул Газрын тухай хуулийн дагуу газрыг хүчингүй болгосон.

Зургаа. Барилгачдын талбайг хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд тохижуулах. Биелэлт: 2016 онд Барилгачдын 90 жилийн ойгоор “Барилгачдын талбай”-г тохижуулах уралдаан зарлаж нийт 7 аж ахуйн нэгж оролцсоноос “Цацраг Арк” ХХК-ийн эскиз зураг шалгарч ажлын зураг төсөв хийхээр гэрээ байгуулан хийгдсэн. Нийт төсөвт өртөг нь 670 гаруй сая төгрөг болсон. Одоогоор Барилгачдын талбайг автовокзалаар ашиглаж байгаа бөгөөд автовокзалын газар төлөвлөлт шийдэгдэхгүй байгаа тул тус ажил хийгдэх боломжгүй байна.

Долоо. Гадаад дотоодын амрагч жуулчдын зорчих, түр саатах хэсгүүдэд стандартын шаардлага хангасан эко жорлонгуудыг барьж байгуулах /Баян-Өндөр уул, Эрдэнэт хаалга, Төв зам дагуу/. Биелэлт: БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Орхон аймагт хэрэгжүүлж байгаа “Ногоон эдийн засгийн санаачлага” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Хот тохижуулах газар нь аялал жуулчлал, амралтын “Их шүтээн” цогцолборт “Ногоон био жорлон” байгуулах төслийг мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүллээ. Усны хэрэглээ багатай, соруулдаг тус ариун цэврийн байгууламжийг MNS 5924:2015 стандартын дагуу гүйцэтгэсэн бөгөөд 6270 смх3000 смх 310 см харьцаатай нийт дөрвөн кабинтай /эм 2, эр 1, хөгжлийн бэрхшээлтэй хүний 1, угаалтуур 3/-аар бүтээн байгуулсан.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ