Нийтлэгдсэн: Thu, Nov 29th, 2018

Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа

Нутгийн удирдлагын ордноор хоёр өдөр орж гарлаа. Үнэндээ хүн тохитой суугаад ажлаа хийх ямар ч боломж алга. Ялангуяа, нэг хоёрдугаар давхарт чөтгөр тогтохын аргагүй хүйтэн гэх нь хаашаа юм бэ,  сууж байгаад хүнээс 20 минут яриа авахад ар нуруу руу хүйт дааж байна. Өнгөрсөн жил арай ч ийм байгаагүй. Тэнд сууж байгаа ажилтнууд цагаа бүртгүүлж цалин авдаг учраас хүйтэн “зоорь”-ноос гараад гүйчихэж чадахгүй орж гараад, дэмий нэг цайны газарт орж хошуугаа бүлээсгэхийн тулд халуун аарц, цай оочилсон шигээ цаг өнгөрөөж байна. Харин дарга нар бол дуртай үедээ орж гарна, цагаа бүртгүүлдэггүй учраас тэр.

Ер нь дан ганц Нутгийн удирдлагын ордон гэлтгүй тав, зургаа, дөрөвдүгээр хороолын зарим байрны халаалт тун тааруу байгааг гудамжинд таарсан иргэн гэлтгүй сургуулийн сурагчид ч өвөр зуураа хуучилж байна. Харин  ч энэ өвөл манай хот өмнөхийг бодвол харьцангуй дулаан байлаа. Цасгүй, цочир хүйтрээгүй ийм нөхцөлд ингэтлээ даарч байгаа нь цахим сүлжээнд жиргэгчдийн хувьд буруутан нь шинэ цагийн улстөрчид, хурган дарга нар болж байгаа аж. Цахимаар гарч байгаа зарим нэг мэдээллээс харвал “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад сонгуулийн дараагаар намын шахаагаар дарга, инженерүүд дээрээс томилогдон ирсэн. Тэд ажлаа мэдэхгүй  учраас халаалт ийм боллоо” хэмээн улстөржүүлсэн байдлаар тайлбар хийж байна. Эрдэнэтийн дулааны станцын зарим нэг албан бус тайлбараас харвал эдний үйлдвэрлэсэн дулааныг иргэдэд түгээж байгаа түгээх байгууллагуудад, тэр сүлжээнд асуудал байгаа учраас иргэд зутруухан өвөлжиж байна гэсэн бие биерүүгээ чихсэн мэргэжлийн тайлбар энд тэндээс дуулдаж эхэллээ. Хоёр хоногийн дараагаас манай нутгаар цас орж хүйтний эрч нэмэгдэх талаар мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Үүнээс өмнө доголдоод байгаа халаалтын талаар хариулт өгөх байгууллага, анхаарч үзэх албан тушаалтан манай аймагт байна уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ