Нийтлэгдсэн: Sat, Dec 1st, 2018

Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн ээжит XII хуралдаан баасан гарагийн 09.10 цагт Нутгийн удирдлагын ордны Их танхимд Эрдэнэт хотын сүлд дуу “Эрдэнэтийн овоо” дууг дуулсанаар албан ёсоор эхэлсэн юм.

Аймгийн ИТХ-ын Ээлжит 12 дугаар хуралдаанаар

 **** 1.Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл

**** 2.Аймгийн 2018 оны төсвийн зарим нэршил өөрчлөх тухай

**** 3.Аймгийн 2019 оны төсөв батлах

**** 4.Аймгийн 2019 оны төсвийн төслийн боловсруулалтанд хийсэн аймгийн ИТХ-ын Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны санал, дүгнэлт

**** 5.Аймгийн 2019 оны төсвийн төслийн боловсруулалт, орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх талаар гаргасан Аудитын газрын санал, дүгнэлт

**** 6.Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай

**** 7. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2019 онд баримтлах чиглэл

**** 8.Аймгийн ИТХ-ын байгууллагын 2018 онд хийсэн ажлын тайлан зэрэг асуудлыг хэлэлцэв.

“Аймгийн Засаг даргын  2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт” илтгэлийг аймгийн Засаг дарга Д.Батлут тавьж хэлэлцүүлсэн юм. Үйл ажиллагааны хөтөлбөрт 9 бүлэг 116 зорилт 304 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 2018 оны байдлаар 85.2 хувь, 4 жилийн төлөвлөлтийн хэмжээ 67.3 хувийн хэрэгжиллттэй байна.  Зөвхөн өнөө жилийн хувьд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлаас нэрлэвэл:

  • Аймгийн хэмжээнд анх удаа сургууль, цэцэрлэгийн цогцолборыг Баян-Өндөр сумын Даваат багт ашиглалтанд оруулж 500 гаруй хүүхдийг хичээллэх, цэцэрлэгт сурч хүмүүжих бололцоогоор хангалаа.
  • Эрдэнэ багт 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга, Дэнж багт 20 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдан ашиглалтанд орж, 22, 24 дүгээр цэцэрлэгийн болон 2, 4. 5, 6, 7, 8, 17 дугаар сургуулиудын биеийн тамирын спортын гадна талбайн тохижуулж 10 гаруй сургууль, цэцэрлэгийн их болон урсгал засварын ажлуудыг хийжээ.
  • Рашаант, Цагаанчулуут, Уртын гол багийн хэмжээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн хүчин чадалтай 26 дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулснаар аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 93.0 хувьд хүрээд байна. Одоо Баянбулаг багт 27 дугаар цэцэрлэгийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
  • “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” байгуулж Электродны үйлдвэр,   Хүний экологийн төв үйл ажиллагааг эхлүүллээ. Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк урьдчилсан байдлаар 2018 онд 140.0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна.
  • 2018 оны эхний 10 сарын байдлаар статистик мэдээгээр аймгийн хэмжээнд нийт 2246 иргэн байнгын болон түр ажилтай болсон байна. Эдгээрийн 1099 нь шинэ ажлын байраар хангагджээ.
  • Мөн 2016 онд манай аймагт хөнгөлөлттэй эмийн санхүүжилтээр 598.0 сая төгрөг олгож байсныг 2017 онд 30 хувиар нэмэгдүүлж 850 сая, 2018 онд 977.1 сая төгрөг болгон 2016 оныхоос 1.6 дахин нэмэгдүүлсэн байна.Аймгийн хэмжээнд  өрнөсөн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр бүхэн  “Хүний хөгжил”-д чиглэгдэж “Эмч”, “Багш”, Ач санах”, “Анхдагч”, “Хашаандаа хаус” зэрэг 18 дэд хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгч байгааг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид онцолж байлаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид  “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт” -ийг  “Хангалттай” хэмээн дүгнэв.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ