Нийтлэгдсэн: Sat, Dec 1st, 2018

Ц.Алтаншагайд баярлалаа

Аймгийн 2019 оны төсвийг баталсан ИТХ-ын ээлжит XII хуралдаан дээр төлөөлөгч Ц.Алтаншагай “Барилгачдын талбай”-д био эко жорлон барих 25.0 сая төгрөгийн хөрөнгийг шийдүүлэх санаачлагыг гаргасан юм. Улмаар хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхи нь энэ саналыг 100 хувь дэмжсэнээр Барилгачдын талбай ирэх онд Био жорлонтой болох боломж бүрдлээ. Үүнийн нь төлөө эрдэнэтчүүд Ц.Алтаншагайд Баярлалаа гэж хэлэх ч багадах том ажлыг эхлүүлэх боломжийг тэрбээр олгосон юм.

Хот хоорондын нийтийн тээврийн автобусны зогсоол Барилгачдын талбайд байрладаг. Уг нь энэхүү Авто зогсоол “Танил” авто техникийн захын өмнөх талбай тийш нүүх сураг ажиг нэлээн эртнээс дуулдсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй. Нийтийн тээврээр Эрдэнэт хотод ирсэн иргэд автобус унаанаасаа буусан эрчүүд  тохилог ариун цэврийн газар байхгүй учраас байгаль руу, тэр дундаа “Найрамдал”  өндөрлөг тийш харж байгаад л давсгаа суллана. Эмэгтэйчүүд нь хүний нүд хариулж байгаад гүүрэн доор  орж “сууж босно”. Ээ дээ мөн аргаа барсан дүр зураг энд л байдаг. Зарим нэг эрх мэдэлтнүүд авто вокзал нүүх учраас жорлон барьж илүү хөрөнгө гаргахгүй гэж гүрийсээр байтал Барилгачдын талбай орчмын газрын үнэр танар, эрүүл ахуйн орчин нь “ойтой хүн ойртож омголон морьтой хүн тогтох”-ын аргагүй үнэр танартай болсон. Энд ганцхан ширхэг био жорлон байгуулахад 100 сая бүү хэл 50 сая төгрөг ч орохгүй л дээ уг нь. Хангалын голыг бохирдолд Эрдэнэт үйлдвэр хамгийн их буруутай гэж зарим хүн үздэг. Тэгвэл Барилгачдын талбайн хойгуурх жалганд морь хардаг хүмүүсийн шээсний бохирдол хаврын шар усны үерээр холилдон урсаж Хангалын голд цутгадаг. Тэгэхлээр Хангалын голын бохирдолд Барилгачдын талбайд морь харж байгаа хүмүүс ч нөлөө үзүүлж байгаа гэхэд нэг их буруудахгүй.

Ямар ч байсан Барилгачдын талбайд био жорлон барих ажлын санаалчлагыг гаргаж хөрөнгийг нь олж өгсөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагайд уншигчдынхаа өмнөөс байрлалаа гэж дахин хэлье.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ