Нийтлэгдсэн: Tue, Dec 4th, 2018

Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ

Аймгийн Засаг дарга болон БОАЖ-ын сайдын хооронд байгаль орчин, аялал жуулчлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээний  биелэлтийг талууд 100 хувь биелсэн гэж дүгнэжээ. Аймгийн ЗДТГ-аас санаачлан 2017 оны 6/05 дугаар тогтоолоор батлагдсан “Ус” дэд хөтөлбөрийг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм.

Энэ хөтөлбөрий хэрэгжүүлэх хоёрдугаар шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний  хэрэгжилтийг хангуулах ажлын  хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар усны хяналтын тоолуур тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Усыг хэмнэх, усны алдагдлыг бууруулах зорилгоор байгаль орчныг хамгаалах арга хэмжээний 150 сая төгрөгийн санхүүжилтээр усны хяналтын хоёр ширхэг тоолуурыг суурилуулах ажлыг “Өлзийхутагийн наран” ХХК гүйцэтгэжээ.

Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Оюут багт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн насос станцын шахах талд усны хяналтын тоолуурыг пунктын хамт суурилуулсан бөгөөд Panam-trics фримийн  DF-868 загварын хоёр сувагтай шингэний зарцуулалтын тоолуур тавьжээ.

Мөн Баян-Өндөр уулын 5 дугаар хэсэглэлийн 32 дугаар ялгаралын 4.9 га талбайн таримал  ойн төгөлийн хамгаалалтын хашааг бартж гүйцэтгэсэн байна. Аймгийн ИТХ-ын 2017 оны 9/04 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн дагуу Баян-Өндөр уулын урд энгэрт 1.8 метрийн өндөртэй 550 метр урт хамгаалалтын хашааг “Булган трейд” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ