Нийтлэгдсэн: Wed, Dec 5th, 2018

Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна

Аймгийн Музейд Айргийн гозгорын олдворын үзэсгэлэн нээгдлээ. Орхон аймгийн Жаргалант суманд Айргийн гозгор гэдэг түүхийн дурсгалт газрын талаар анх 2008 оноос ярьж эхэлсэн. Таван жилийн хугацаанд буюу 2008-2014 онд 112 булшнаас 16-д нь малтлага, судалгаа хийсэн байдаг. Энэ түүхэн дурсгал нь Өвөр Монголын нутгаас олдсон Сяньби нарын оршуулгын зан үйлтэй адилхан палеоантропологийн судалгаагаар хүний төрхийн хувьд Хүннү болон Сяньби нартай төстэй гэж судлаачид үзсэн байдаг. Сяньби нарын талаар олон улсын археологичид, судлаачид урьд өмнө их хэмжээний мэдээлэл олж байгаагүй. Айргийн гозгорын олдвор бол Монголыг дэлхийд таниулах, Монгол орны түүхийн дурсгал, олон зуун жилийн түүхийн гэрч  юм гэдгийг харуулах үүднээс орон нутгаас дэмжиж ирсэн байна.

  Булшнуудаас гарсан олдвор, хэрэглэгдэхүүнийг Японы эрдэмтэд сэргээн засварлахдаа бэхжүүлж тал хээрийн бүсээс олдсон эд зүйлсийг сэргээн засварлахад сахарын уусмалын аргыг  Монголд туршсан нь үр дүн үзүүлсэн. Малтлага судалгааны үеэр Америкийн Калифорни мужийн их сургуулийн багш, доктор, антроплогич Кристине Лее булшнаас олдсон хүний ясанд судалгаа хийсэн. Мөн энэ онд БНХАУ-ын Ардын их сургуулиас хамтран санхүүжүүлж, тус сургуулийн докторант Төрбаяр тэргүүтэй баг ажиллаж, олон улсын төвшинд төсөл боловсруулах ажлыг эхлүүлсэн. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын хүрээлэнгийн археологич, Хүннү судлаач эрдэмтэн судлаачид, Улан-Үдэ хотын Монгол-Төвд судлалын хүрээлэн зэрэг гадны судлаачид оролцсон нь Айргийн гозгорыг дэлхий сонирхож байгааг илтгэж байгааг судлаачид онцолсон байдаг.

Айрагийн гозгорын хөмөгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагдсан байдаг. Оршуулгаас гарсан зарим банзан авсны хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй зарим авсны торгон доторлогоо хадгалагдан үлдсэн байжээ. Мөн зарим булшны авсыг үйлдэхдээ ёроол хийлгүй, дөрвөн банз зангидаад, нас барсан хүнийхээ доор цайвар шаргал шороог тусгайлан дэлдэж дэвссэн байжээ. Илэрч олдсон олдворууд нь Хүннүгийн үеийн булшнаас илэрдэг зүйлстэй төстэй ажээ. Тухайлбал, нумын ясан гичир, шавар ваар, үсний ясан шор, үйсэн сав суулга, шилэн сувс, сумын төмөр зэв, хазаарын амгай зэрэг нь Хүннүгийн олдворуудаас ялгагдах зүйлгүй байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ
  • “51 хувьтай холбоотой өрийн асуудлаа яаралтай шийдэх ёстой”
  • Хувь хүний нэр хүндтэй холбоотой гэдэг шалтгаанаар асуудлыг нуугаад өнгөрөх үү
  • Д.Батлут: Иргэн бүрийн оролцоогоор өргөс байвал авагддаг, өвчин байвал эдгэдэг юм шүү
  • Ц.Ганхуяг: 253 өрхийн үйлдвэрлэгчийг гудамжинд гаргамааргүй байна
  • Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулжээ