Нийтлэгдсэн: Fri, Dec 7th, 2018

Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу

Данзангийн Соёлчхүү даргатай аймгийн Засаг даргын Тамгын газрынхан татвар төлөгчдийн мөнгөнд даанч нэг хайр гамгүй хандах юм.Эрдэнэтийн мянга мянган татвар төлөгчдийн мөнгийг өөрийнхөө юм шиг сэтгэж үрэн таран хийхийг юман чинээ боддоггүй эдний үйлдийг хараад өөрийн эрхгүй “үзэг цаас” нийлүүлсэн минь энэ.  Хэдхэн хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 11-нд бид “Эрдэнэт хотын өдөр”-ийг нийтээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Гурав дахь жилдээ энэ өдрийг тэмдэглэж байгаа энэ үед аймгийн ЗДТГ-ын зарим нэг албан тушаалтан өөрийнхөө цахим хуудсандаа “Эрдэнэт хотын түүхэнд анх удаагаа” гэж ирээд л “Эрдэнэт хотын өдөр”-ийг улстөржүүлж, улмаар өмчилсөн байр сууринаас хандаж байх юм. 2016 онд аймаг, орон нутгийн удирдаж байсан Б.Мягмарсүрэн, С.Дангаасүрэн нарын үед энэ өдөр эрдэнэтчүүдийнх байх ёстой хэмээн санаачилж улмаар аймгийн ИТХ-ын тогтоол гарган тэмдэглэснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байгаа юм, уг нь. Энэ ч дүүрч. Өнөө жил аймгийн ЗДТГ-аас “Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулахдаа дарга нарт зориулсан урилгыг ёстой мөнгөөр зодож байгаад хийлгэжээ. Ингэхэд дарга нар аливаа арга хэмжээнд заавал урилгаар заларч ирдэг байх ёстой юм гэж үү. Урилгаар заларч ирээд урдуур дайрч байгаад зочдын ширээн дээр заларна.

Уншигч та бүхнээ харуулж байгаа энэхүү урилгыг нэг ширхийг нь бараг нэлээн үнэтэй хэвлүүлсэн бололтой. Түүнийгээ аймгийн хэмжээнд байдаг дарга сэтэртэй бүхэнд тарааж байгаа аж. Дээр нь аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч эрхмүүдэд тараана. Аймгийн ИТХ-ын 33, Баян-Өндөр, Жаргалантын 50 шахам төлөөлөгч, нийлээд 80 гаруй хүнд хүргүүлнэ. Нэмээд төр, төсвийн байгууллагын дарга, үйлдвэрийн захирлуудаас эхлээд дарга нэртэй бүхнийг тооцвол 200 шахам хүнд урилга тарааж байгаа гэнэ. Үүнийг хэвлүүлэхэд нэлээн хэдэн сая төгрөг зарж байгаа бололтой. Энэ мөнгө бол уг нь татвар төлөгчдийн л мөнгө. Түүнээс биш хэн нэгэн даргын, ИТХ-ын төлөөлөгчийн мөнгө биш л дээ.

Ер нь ч тэгээд аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, байгууллагын дарга нар “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээнд заавал урилгаар залагдах ёстой юм гэж үү. Аймаг, сумын сонгуулийн үеэр “Иргэн таны төлөө морь нохой мэт гүйе” гэж ирээд л сонгогчын саналыг царайчилж явсанаа санах хэрэгтэй болов уу. Түүнийгээ мартаад маргааш нь бүгд дарга болчихоод урилгаар залрах гээд байгааг үнэндээ ойлгохгүй байна. Та бүхэнд зориулж тараасан урилганы үнэд хэдэн төгрөг зарцуулсаныг  ч Эрдэнэтийн жирийн иргэн мэдэх эрхтэй. Хатуу цаасан гэртэй, арга хэмжээний хөтөлбөр бүхий хоёр ч “урилга”-ыг хэвлүүлэхэд үнэхээр багагүй хэмжээний хөрөнгө, мөнгө зарсан болов уу. Саяхан даа, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай ярилцаж байхад “Манай Эрдэнэтэд өнгөт хэвлэлийн үнэ өртөг дэндүү үнэтэй. Улаанбаатарт 500 төгрөгөөр  хэвлэгддэг зүйл энд 2000 төгрөгийн үнэтэй байдаг” гэж ирээд л шогширч байсан. Энэ бүхнээс харвал энэ удаагийн дарга нарт зориулсан урилга ямар их үнээр хэвлэгдсэн бол.

Үүнээс хойш аливаа арга хэмжээнд дарга нарт зориулж урилга хэвлүүлэх шаардлага байна уу. Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч, байгууллагын дарга нар чинь “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээнд урилгатай урилгагүй хүрэлцэн ирэх үүрэгтэй юм биш үү. Урилгагүйгэр хүрэлцэн ирээд эрдэнэтчүүддээ хүндэтгэл үзүүлэх учиртай л баймаар, эрүүлээр сэтгэвэл.  Иргэд сонгогчид та бүхнийг Эрдэнэт хот Орхон аймгийн төлөө оюун ухаанаа уралдуулан ажиллаач гэсэн болохоос “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын хурал, урлагийн тоглолт, бөхийн барилдааныг урилгаар ирж үзэн таалж, хүндэт зочдын суудалд залар гэж сонгоогүй юм шүү. Энэхүү хурган дарга нарт урилга тараасны оронд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын төлөө халуун залуу насаа зориулсан, хотын захад амьдардаг иргэн Дорж, Сүрэн нарыг урилгаар ирж оролцуулбал мөн ч их баярлана даа, Соёлчхүү дарга аа. Тэгээд ч таньд захихад Татвар  төлөгчдийн мөнгө гэж байдгаас биш дарга нарын, төрийн  мөнгө гэж байдаггүй юм шүү гэдгийг дахин нэг сануулъя.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 768.1 сая төгрөгийг хэн хаацайлаад байна вэ
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна
  • Халаалт доголдолтой боллоо, хаана асуудал байна вэ дарга нар аа
  • Д.Бүүвэйбаатар: Цэвэрлэх байгууламж барих зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргах ёстой
  • Цахим мэдээллийн сангийн 370 сая төгрөгийн эргэн тойронд
  • Ногоон био жорлонг 32 сая төгрөгөөр барьжээ
  • Д.Батлут: Зам, барилгаас илүү иргэдээ эрүүл саруул, ажилтай орлоготой болгох нь миний үүрэг
  • 2019 оноос ЭМД-аараа фитнесст хамрагдах боломжтой
  • Доош нь чангаасан 7 ажлын эргэн тойронд
  • Д.Батбилэг: Аминдэмжүүлэх гэдэг монгол үг байдаг юм уу
  • Үндсэн чиглэлийн биелэлт урьдчилсан байдлаар 93.1 хувьтай гарчээ
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд хувьцаа эзэмшихгүй
  • Дулааны хэмийг нэмэгдүүлэх хүсэлт хүргүүлэхээр болжээ